Ж.Эрдэнэбатыг парламентын ''зөвшөөрөл''-өөр шалгахаар боллоо

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдааны  үеэр гишүүний тангараг  өргөлөө.  Энэ  чуулганд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  байр сууриа илэрхийлсэн.  Ерөнхийлөгчийн хувьд  хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ гэж байсан ч  хойшлуулсан.  Харин  Ж.Эрдэнэбатыг бүрэн эрхээ баталгаажуулахад орж ирж, нэлээд ширүүхэн байр, суурь илэрхийлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татав.  Ерөнхийлөгч  “Хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу” гэв. Мөн АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг нь эсэргүүцэж, чуулганы хуралдааныг орхиж гарсан. Ийм амаргүй, уур амьсгал дунд  Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөсөн.  Уур амьсгал амаргүй байсан ч гишүүний тангараг өргөх процесс хуулийн  хувьд асуудалгүй гэдгийг УИХ-ын  дарга Г.Занданшатар тодотгож байсан юм.

Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд хуулийн байгууллагаас баривчлан саатуулсан. Улмаар 2020 оны парламентын сонгуулиар сонгогчдын олонхийн санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч  түүнийг суллаагүй.  Шүүн таслах ажиллагаа үргэлжилж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон.

Энэхүү шийдвэр нь улс төрийн хүрээнд маргаан талцлыг олонтаа дагуулсан.  Олон улсын парламентын холбооноос гэхэд “УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үр дагаврыг дагуулсан” гэдэг сануулгыг манай парламентад өгч, хэрэг нээгээд байв.

Улмаар Ж.Эрдэнэбат есөн сар хоригдож ,  энэ сарын 3-нд Дээд шүүхийн шийдвэрээр суллагдлаа. Харин шүүхээс хэргийг нь прокурорын шатанд буцаасан юм.   Тиймээс Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэсэн зохицуулалтын

дагуу хаврын чуулганы нээлтэд оролцож, улмаар пүрэв гаригт тангараг өргөж гишүүний бүрэн эрхээ баталгаажуулаад байна.

Харин Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийг  Дээд шүүхээс прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ.  Одоо Ж.Эрдэнэбатыг буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх  баталгаажсан учраас прокурорын байгууллага    шалгахдаа УИХ-д саналаа оруулна гэсэн үг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан билээ.  Тэгэхээр цаашид Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг прокурор хуулийн дагуу УИХ-д оруулж ирэх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ККК ... 2021-03-23 05:42:18
    ККК
  • гэрэл 2021-03-22 09:57:44
    Шүүх цагаатгаагүй л юм бол гэмт хэрэгтэн эсвэл сэжигтэн биздээ,Шоронд сууж байсан юм чинь огт зүгээр хүн биш биз дээ,Тэгэхээр УИХ чинь шоронгийн харьяа болчихож...
    • ezen 2021-03-23 12:47:36
      Udahgui koloni biloh bh daa..mongol ardiin nam eh orong min hair nairgui hyataduudad zarj bn..haramsaltai bn
  • Б 2021-03-22 08:35:55
    Халдашгүй эрх гэдэг зүйлийг боль .хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй
  • onom 2021-03-22 07:27:01
    УИХ ч гэж гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг л газар болждээ.
  • Ү 2021-03-22 06:32:42
    2 шатны шүүх гэмтэй гээд бхад
  • Иргэн 2021-03-22 06:23:23
    УИХУРЛЫН гишүүдийн бүрэн эрх гэдэг заалтыг хүчингүй болгоочээ.Украйн улс хүчингүй болгосон шүү дээ. Ард түмнээс тэд юугаараа илүү юм бэ ?
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
    •  2021-03-22 14:55:27
      гудамжинд иргэдтэйгээ хутгалдаад явж байх ёстой шүү дээ. гэтэл иргэний хөрөнгөөр хамгаалуулж явах юм. бид буруу бол барьж иднэ. зөв бол яах ч үгүй.
  • Дорнод зочин 2021-03-22 04:20:31
    энэ заалтыг ерөнхийлөгч, АН-ынханд уншиж өгөө....
  • Зочин 2021-03-22 04:14:47
    Хүрэлсүхийн занаанд шоронд суугаад, Хүрэлсүх ерөнхийлөгчид дэвшихэд Миеэгийн дэмжлэгийг авахын тулд Хүүк суллаад ногоон гэрлээр тангараг өргүүлээд гүээ мөн
  • ХУУЛЬ  2021-03-22 02:52:16
    ОДОО ЯНЗ БҮРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ АЛДАА ТЭНЭГЛЭЛИЙГ ХУУЛЬ ЖУРРМЫН ДАУУ ЗАССАН ХОЙНО,,,ЭНЭ ХҮН ЭРҮҮГИЙН ХЭРЭГЭЭ ШАЛАУУЛАХ УЧИРТАЙ ,,,ҮҮНЭЭС ХОЙШ БУСДАД СУРГАМЖ ,,...
  • зочин 2021-03-22 02:38:51
    УИХ чин шорон болчихсон юм уу хаашаа юм бэ, ял авчихсан гар тангараг өргөөд юу болоод байна даа
  •  2021-03-22 01:39:03
    ялтангууд ялтангаа хамгаална шүү дээ.