БШУЯ-ны сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны товч тайлан

1.      105 цэцэрлэг ашиглалтанд орж 10650 хүүхэд цэцэрлэгтэй боллоо.

Өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулж, мөн төрийн бус өмчийн цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг олгосноор нийт 1067 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Хүүхэд дуртай зүйлээ багшийнхаа дэмжлэгтэйгээр хийх үедээ анхаарал нь тогтвортой байж санаачилгатай, хурдан суралцдаг гэдгийг багш
нар шилдэг арга, туршилгаараа баталж түгээн дэлгэрүүлж байна.


Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэл нь “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх бодлого батлагдан хэрэгжиж байна.

3. Хүүхдийн үдийн хоол, цайны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлж, хүнсний технологи, аюулгүй байдалд онцгой анхаарлаа.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинэчлэх, хоол хүнсний шим тэжээл, өсөлт, хөгжлийн хамаарлыг тооцох аргачлалыг боловсруулж, хүүхдийн үдийн хоол, цайны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлээ. Тодруулбал, үдийн хоолны дундаж зардлыг 1100-¬аас 1650, тусгай болон сувиллын цэцэрлэгийн хоолны зардлыг 1100-аас 2400, 24 цагийн цэцэрлэгийн хоолны зардлыг 1600-аас 2400, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 1545-аас 2315, үдийн цайны зардлыг 400-аас 600 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.

4. Хөдөөгийн багт гэр цэцэрлэг очлоо.

21 аймгийн 160 багт иж бүрэн гэр цэцэрлэг нийлүүлж, хувилбарт сургалтанд нийт 25,8 мянган хүүхэд хамрагдаж байна.  

5. "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжиж байна.

          Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөртэйгээрбатлагдан 756 ерөнхий боловсролын сургууль, 1067 цэцэрлэгийн нийт 690 694 хүүхэд сурагчдын хүрээнд амжилттай хэрэгжиж байна.

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрМонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчин бүрдүүлэх зорилготой юм.

6. Хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх, хамтран бүтээл хийх авьяасаа нээж байна.

2013 онд “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 756 сургуулийн 430 000 сурагч 121 төрлийн секц дугуйланд, хамрагдаж байгаа нь нийт  хүүхдийн 90 орчим хувь байна. 

7.  Монгол хүүхэд ном уншдаг, номонд дуртай, ном бүтээдэг боллоо.

2013 онд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт бага ангийнхан буюу 1-5 анги бүр ангийн номын сантай боллоо. 2014 онд 6, 7, 8, 9 дүгээр анги буюу дунд ангийнхан  2200 бүлэг номын сантай болж байна.

8. Эх хэл, сурах арга барилд суралцсан Зөв монгол хүүхэд төлөвших бага боловсролын цөм хөтөлбөр үндэсний түвшинд хэрэгжиж эхэллээ.

Мэдлэг шалгахын оронд чадварыг  үнэлдэг, сургахын оронд суралцах боломжийг бүрдүүлдэг, хичээллэхийн оронд туршдаг, цээжилж шалгуулахын оронд бие биедээ нөлөөлөн, олж нээн суралцдаг бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, эцэг эх, сургуулийн удирдлага, багш нар хамтран ажиллаж байна.   

9. Багш, суралцагчид хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж сонгон худалдан авлаа.

Төрийн өмчийн 220 сургуульд тус бүр 10 сая, 764 цэцэрлэгт тус бүр 2 сая төгрөг олгож багш, суралцагчид өөрсдөө сонгон хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авлаа.

10.    Ерөнхий боловсролын сургуулиуд олон улсын жишигт нийцсэн байгалийн ухааны  хичээлийн лабораторитой боллоо.

 228 физикийн лаборатори, 228 химийн лаборатори, 210 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгож сургалтын орчин сайжрууллаа.

11.    Зохиолчид хүүхдийн  утга зохиолын  бүтээл туурвилаа. 

Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан зарлаж, роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиолын төрлүүдээр нийт 61 бүтээл шалгарлаа. Тус шилдэг бүтээлүүдийг сурах бичигт ашиглахаас гадна хүүхдийн унших ном болгон хэвлүүлэхээр бэлтгэж байна.

12. Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд 35 мянга гаруй багш мэргэжлээ дээшлүүлж тэргүүн туршлагаа хуваалцлаа.

          Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй, технологи түгээн дэлгэрүүлэх сургалт, семинарт нийтдээ 35598 багш, ажилтан хамрагдав.

13. Багш бэлтгэдэг сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлгээр суралцдаг боллоо.

          Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтанд 650, 750-аас дээш оноо авсан шилдэг оюутнууд  70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй2000 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлэг авч амжилттай суралцаж буй оюутнуудад хөдөө, орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувь олгож байна.

14.Багш, ажилтны улирлын ажлын үр дүнг цаасаар бус, хүүхэд бүрийн хөгжилд гарсан бодит үр дүнгээр үнэлдэг боллоо.

          Багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнг 46 шалгуур үзүүлэлтийн дагуу цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр үнэлдэг байсныг хүүхэд бүрийн хөгжил, ахиц, амжилт бүхий 5 төрлийн шалгуур үзүүлэлтийн  дагуу багш, ажилтнуудыг үнэлдэг боллоо..

15. Багш тэргүүн туршлагаа үндэсний түвшинд хуваалцаж хамтран хөгжиж байна.

          "Багшийн хөгжил" портал сайтыг улсын хэмжээнд багш нарын бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэжил арга зүйг хөгжүүлэх, онлайн сургалтаар мэргэжлээ дээшлүүлэх, тэргүүн туршлага болохуйц бүтээлээ түгээн дэлгэрүүлэх, харилцан мэдээлэл, туршлагаа хуваалцах, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах зэрэг багшийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.

16. Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцастай боллоо.

Арьсанд харшил үүсгэдэггүй, хөлсийг гадашлуулж агаарын солилцоог нэвтрүүлэх чадамжтай, амьсгалдаг, органик бүтэцтэй, эрүүл ахуйн олон улсын стандарт шаардлага хангасан дүрэмт хувцастай болсон. Нийт сурагчдын сурагчийн 73 хувь  нь шинэ дүрэмт хувцсаар хангагдлаа.  

17. Багш сурагчийн ном тусдаа зохиогдон, хэвлэгддэг боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2,148,661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100,431 ширхэг багшийн ном тус тус хэвлэгдэн багш сурагчийн гар дээр очлоо. Зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгийг энэ онд хуучин үнээр нь борлуулж байна.

18. Тусгай хэрэгцээт боловсролын талаар баримтлах бодлого шинэ шатанд гарлаа.

  1. Тусгай сургуульд эмч, сувилагч, туслах багш, сэргээн засал, сэтгэл зүйч ажиллахаар хуулинд нэмэлт орууллаа. Тусгай сургуулийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд үндсэн цалингийн 10-30 хувийн нэмэгдэл хөлс олгож байна.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлэв.
  3. Тусгай сургуулийн сургалтын орчныг сайжруулж, үдийн хоолоор үйлчилдэг болсноос гадна тусгай зориулалтын автобусыг нийслэлийн 7 сургуульд нийлүүлэв.
  4. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд зориулсан сурах бичгийг хэвлэн нийлүүллээ.
  5. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг эх орондоо мэргэшүүлэх ажлыг эхлүүлж, Монгол Улсын Боловсролын их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх 1 жилийн анги нээсэн. 2013-2014 оны хичээлийн жилд тус ангид багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 59 хүн элсэн суралцсан бөгөөд тусгай хэрэгцээт боловсролын багшлах боловсон хүчний хангамжид бодит үр дүнтэй алхам боллоо.

Дээд боловсролын салбарт:

19. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад Монгол залуус тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн"Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай" 2013 оны78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн 98 оюутан дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахаар боллоо.
Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ аван суралцаж байна.

20. Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт Монгол хүн суралцана. 

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтын хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай 1000 инженер техникийн ажилтныг бэлтгэнэ.Төслийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна.

•        Механик инженер, Барилгын инженер, Цахилгаан электроникийн инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ.
•        Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
•        Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийгдэж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ. 

21. Монгол улсад инженерийн олон улсын жишигт хүрсэн сургууль байгуулагдлаа

Засгийн газрын 2013 оны95 дугаар тогтоолоор байгуулагдсан “Монгол-Германы хамтарсан технологийн дээд ургууль" олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Уул уурхайн инженер, Механик инженер, Байгаль орчны инженерийн бэлтгэж байна.

22. Олон улсын стандарт, жишигт нийцсэн сургалт, судалгааны лабораторитай боллоо.

          Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Тус санхүүжилтээр МУИС-ийн дэргэд лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин судлалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд биомеханикийн лаборатори, МУБИС-д байгалийн ухааны сургалтын лаборатори, АШУҮИС-ийн дэргэд амьд эсийн дүрслэлийн лаборатори байгуулж, дундын ашиглалттай байхаар төлөвлөсөн ба дээд боловсролын сургалт, судалгааны орчин эрс сайжирлаа.

23. Сургалт судалгааны чанар, үр дүнг бий болгох хөгжлийн төлөөх Их сургуулиудын бүтцийн өөрчлөлт хийгдлээ.

          Их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, бэлтгэн гаргаж буй мэргэжлийн давхцлыг арилгах, хөтөлбөр, сургалтын агуулгыг идэлхийн жишигт ойртуулж, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бүтцийн өөрчлөлтийн үзэл санаа нь их сургуулийн засаглал, удирдлагын механизмыг олон улсын жишигт нийцүүлэх замаар их сургуулийн хөгжлийг хурдасгахад чиглэж байна.
    
   Бүтцийн өөрчлөлтөөр Монгол улсын их сургууль 16 сургуулийг 5 сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль 16 сургуулийг 8 сургууль,  Боловсролын их сургууль  13 сургуулийг 5 сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль 8 сургуулийг 5 сургууль, Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургууль 10 сургуулийг 8 сургуультайгаар тус тус бүтцийн шинэчлэл хийгдсэн.

24. Бакалаврын хөтөлбөрөөр бэлтгэх дээд боловсролын 810 мэргэжлийн индексийг ЮНЕСКО-ийн олон улсын ангилалтай нийцүүлэн 181 ХӨТӨЛБӨР ийн индекст шилжүүллээ.
       
   НҮБ-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас 2013 онд шинээр баталсан боловсролын олон улсын стандарт ангилал (ISCED)-ын дагуу бакалаврын индексийг шинэчлэн боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар баталснаар хөрвөх чадвартай, мэргэжлийн чиглэл, багш, хичээлээ оюутан ухамсартайгаар сонгож амжилттай суралцах боломж бүрдлээ. 

25. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутнууд 2 жилийн дараа дадлага хийх эмнэлэгтэй болно.
       
   АШУҮИС (ЭМШУИС хуучнаар) манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэмшинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байхгүй байгаа нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны 346 дугаар тогтоолын дагуу Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр  АШУҮИС харъяанд сургалтын эмнэлэг байгуулах шийдвэр гарч бэлтгэл хангагдан 2016 онд эмнэлгийн барилга ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.

26. Үндэсний тэтгэлгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгодог боллоо.
  
        Үндэсний тэтгэлгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгохын тулд тодорхой шалгуур тогтоолоо. Үүнд:
•        Сургалтын байгууллагын төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх
•        Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх
•        Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж дүгнүүлсэн байх
•        Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0-оос дээш байх
•        Сургууль өөрийн нэрэмжит тэтгэлэг оюутандаа олгодог байх зэрэг шалгуурыг тавьсан.

27. Их, дээд сургуулиудын элсэлт чанартай, шударга боллоо.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад 400-аас дээш оноо авсан элсэгч их дээд сургуульд элсэн орох эрхтэй боллоо.
          Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор БШУ-ны сайдын тушаалын дагуу  2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 дээш оноо авснаар элсэх эрхтэй болно. Босго 400 оноог жил бүр шинэчлэн тогтооно.
- Их, дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо.
          Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид буюу их, дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Ирэх хичээлийн жилээс Монгол хэлний шалгалт босго оноотой болно.
- Онлайнаар хуваарь сонголт хийдэг болов.
Их дээд сургуулиудын элсэгчдийн хуваарь олголт ил тод нээлттэй боллоо. Онлайнаар хуваарь сонголт хийснээр хуваарь будлиантах гэсэн ойлголт үгүй болж, их дээд сургуулиудын элсэлт  шударга болсон.

28. Монгол судлалыг дэмжих сан байгуулагдлаа.
  
        Монгол улсын Засгийн газрын 2014 оны 143 тогтоолоор Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна. Монгол судлалыг дэмжих ажлыг дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, оюутан залууст хүртээмжтэй байлгахын тулд 2500 орчим мэдээлэл багтаасан байнгын ажиллагаатай "Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан" цахим хуудас нээн ажиллуулж байна.

29. Эрдэмтэн судлаачдын дэлхийд үнэлэгдэх нээлт, оюуны хөдөлмөр, хичээл зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэллээ.

 “Технологийн дэвшлийн шагнал”- ыг 2012 онд Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Х.Намсрайн "Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд" бүтээлд, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг 2013 онд инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлийг шалгаруулан Засгийн газрын шийдвэрээр  100 сая төгрөгийн шагнал олголоо.

30. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийг хэрэгжүүлж байна.

2013 онд 416 судалгаа боловсруулалтын ажил буюу эрдэм шинжилгээний төслийг нийт 9,1 тэрбум төгрөгөөр, 2014 онд 410 төслийг 9,1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн 12,5 хувь нь цөм технологи тэргүүлэх чиглэлийн, 14,5 хувь нь инновацийн, 54 хувь нь яамдуудын захиалгат төсөл, суурь судалгааны төслүүд  хэрэгжиж байна.

Жишээлбэл:

1.      Молекул генетикийн дэвшилтэт технологийг хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд нэвтрүүлэх
2.      Таримал ургамал, ой, бэлчээрийн хортонтой тэмцэх бэлдмэл үйлдвэрлэх технологи
3.      Малыг халдваргүй өвчнөөс эрүүлжүүлж,  ашиг шимийг  нэмэгдүүлэх, эм бэлдмэлийн технологи
4.      Малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи
5.      Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор, биобэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи
6.      Цөлжилтийг сааруулах технологи
7.      Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубатор
8.      Стратегийн хүнсний биотехнологийн үйлдвэрлэл хөгжлийн загвар бүс Сүүний инноваци
9.      Гүүний вирус (герпес-I)-т хээл хаялтаас сэргийлэх вакцин үйлдвэрлэл
10.    Монгол үндэсний цахим математик
11.    Монгол улсын 1-8 настай хүүхдийн хар тугалганы хордлогын анализ
12.    Археологийн олдворын он цаг, гарал үүслийг тогтоох нь
13.    В, С вирусын нэг клонт эсрэг биеийг лабораторын нөхцөлд гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж
14.    Халдварт гепатит өвчний В, С вирусын идэвхийг бууруулах, устгах үйлчилгээтэй эм зохион бүтээх
15.    Цахилгаан станцын хаягдал үнсийг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулан цементгүй шинэ төрлийн барилга, замын материал үйлдвэрлэх
16.    Жоншноос эмийн уламжлалт технологийн аргаар биологийн идэвхит бэлдмэл гарган авах
17.    Байгалийн гаралтай зарим шинэ эмийн бэлдмэлийг эмнэл зүйн практикт бүрэн нэвтрүүлэх
18.    Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт, шалтгаан, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга 
Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

31. Цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийн стратегийн бодлогыг тодорхойллоо.

2012-2013 онд улсын хэмжээнд 5415 ор бүхий 60 цэцэрлэг, 21056 суудал бүхий 46 сургууль, 1955 ор бүхий 19 дотуур байр, 22 спорт заалыг барьж ашиглалтанд оруулаад байна.
•        2014 онд төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээд 213,9 тэрбум төгрөг батлагдсан.
•        Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон.
•        Нийслэлийн хөрөнгөөр 31 барилга ашиглалтанд орж байна. (16 цогцолбор, 3 сургууль, 12 цэцэрлэг)
•        Концессийн гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн барилга. Үүнээс 2014 онд 20 цогцолбор 10, буулгах 4 сургууль, 3 цэцэрлэг, 3 өргөтгөлийн ажил эхэлнэ.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Malchin 2014-10-12 00:26:36
    Bolj baisan songodog togtoltsoog shine technologior bayajiilaad yavahiin orond cambridge enee teree gesen bool beltgedeg systemiig delhiin ezegnegchidtei niilj shahaa bolih heregtei bolovsrol shu yam gej tolgoi ergeden doovtor nertei mal sureg l baidag yum bna lee yadaj baihad belcheeriin bus ha haa haaa
  • zochin 2014-10-11 07:29:42
    54 хувь нь яамдуудын захиалгат төсөл, суурь судалгааны төслүүд хэрэгжиж байна.
  • Кккккк 2014-10-10 23:43:51
    Эмблем дээрх соел гэдэг угээ арилгаж амжаагуй юу кккккк
  • Bagsh 2014-10-10 17:04:41
    Yun baigliin uxaanii kabinet ve sandalgiu xaach bagtkhaargui tensnii shireenees uur yumgvi xeden chomdaan bagsh l uzuulexees suragchid baix ch bolomjgui xog niiluulcheed yu gej xudlaa zalaad baigaa yum be Shine mongoliin Galaagiin shaxaa shuudee uur uchuuh suuliin uyiin kabinetiig xuviin surguuliud olood talisman baigaag xarsanch xaraagui met 3 terbium tugrgiig xuvaaj idlee shuudee