ЭМЯ: Улаанбаатарт 168, Төв аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 салбар лабораториудад нийт 9520 шинжилгээ хийгдсэнээс 170 тохиолдол шинээр нэмэгдлээ.  Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо.  Үүнээс  70 хувь буюу 3477 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 126 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 168 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  Улаанбаатарын нийт өвчлөл 4078 болсон. Дотоодын нийт халдвар 4443 боллоо. Хоёр тохиолдол нь Төв аймагт нэмэгдсэн байна. Хавьтал судлалын хувьд 160 нь ойрын хавьтал. 10 хүний халдварын эх уурхайг судалж байна. Халдварын эх уурхайг судалж байгаа хүмүүсийн хувьд БЗД-ийн 23-р хороо, БГД-ийн 1-р хороо, СХД-ийн 3, 18, 25, 34, 39-р хороонд оршин суудаг. 

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus