Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцоно

Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Энэ тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдлөө.

Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт 12 улс багтсан бөгөөд манай шигшээ багийн тамирчид мөн багтсан. Улмаар Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн эрхийг авсан байна. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор боллоо.

Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-06-25 06:42:51
    Оролцож байгаа нь сайхан юм энэ төрлөөр медиал авах болоогүй ээ