ЭМЯ: Улаанбаатарт 143, Хөвсгөл аймагт 5 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 15296 шинжилгээ хийгдсэнээс 148 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4806 боллоо.  Үүнээс 70 хувь буюу 3351 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч гарсан байна.  Шинэ халдварын тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 4273 боллоо. 

Шинэ халдварын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 3910 тохиолдол боллоо. Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдлээ.  Орон нутгийн нийт халдвар 363 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 

 Хавьтал судлалын хувьд 137 нь ойрын хавьтал. 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс НД-ийн 4-р хороо, БЗД-ийн 13, 20-р хороо, БГД-ийн 3, 6, 8-р хороо, СХД-ийн 34, 35, 37,  42-р  хороонд оршин суудаг. 


ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  1359 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 9, хүндэвтэр 146, хөнгөн 1200 хүн байна.

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гуравдугаар сарын 19-нд нэг тохиолдол батлагдсан. Энэ хүн гуравдугаар сарын 14-нд шинжилгээ өгөөд сөрөг гарч тухайн компаний 27 ажилтны хамт Мөнгөнморьт суманд очсон. Гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар явах шаардлагаар Багануур дүүрэгт шинжилгээ өгсөн. Шинжилгээ өчигдөр батлагдсан. Тэр даруй Мөнгөнморьт суманд мэдэгдэж тус компаний 27 ажилтныг тусгаарлалтад авсан. 


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus