Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг хэрэглэнэ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцээд ашиглахыг зөвшөөрчээ.

Манай эрдэмтэд өнгөрсөн оны 12 дугаар сараас оношлуур бүтээх ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа коронавирусын халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарчээ.

Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусыг илрүүлж чадаж байгаа нь нотлогдсон. Одоогийн PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа бол монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ашиглахад 90 минут зарцуулах юм. Мөн PCR шинжилгээний өртөг 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь 2,5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх ажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.