
2021.3.20, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.3.20, Бямба гараг
- Наран ургах шингэх: 06.55-19.04
- Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.