Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхбат 2021-03-21 10:20:25
    Оросоос өөр улс мэддэггүй мангар бөх
  • ХУУЛЬЧ  2021-03-20 06:48:07
    ЙИМ ХҮНД ҮЕД ЦАГ АЛДАЖ МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДААРАА ТУРШЛАГА ХИЙХ САНАА ГАРГАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ,,, ХАРИН ТҮҮНИЙ ОРОНД ВАКЦИН ЯАРАТАЙ БАТАЛГААТАЙ АВАХАА ГУЙХ БАЙЖ ДЭЭ...
  • Amar 2021-03-20 00:01:58
    Мөнгийг нь хэн гаргах вэ? Өөрсдийгөө хангаад гадаадад зарахгүй бол бөөн алдагдал болно.Орос вакциныг хэн худалдаж авах вэ? Женко оросын тагнуул юм байна дөө.
  • зочин 2021-03-19 15:04:09
    Сонгуулийн өмнө сэвтсэн нэр төрөө сэргээх гэж байж ядаж байна даа Тун удахгүй бас юуг Монголд үйлдвэрлэж дэлхийг хангана гэх бол Монголын нүүрсийг яана гэлээ
  • ergelzee 2021-03-19 13:09:49
    Monos hiij chadahuu
  • зочин 2021-03-19 11:31:12
    Биокомбинатад хийж чадна шүү. Маш зөв санал байна.Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ монголчууд салах цаг болсон.
  • Gansuh 2021-03-19 11:10:25
    Terniigee oortoo khiilgeerei
  • иргэн  2021-03-19 10:12:39
    МАШ ЗӨВв БИД ЧАДНА
  • Бат 2021-03-19 08:35:03
    За орох сэдэв гэж бий оймосоо хийж чадахгүй байж вакцина хийх тэгээд 2 сая тунг хийж монголоо хангах үйлдвэр үү боль
  • иргэн 2021-03-19 08:24:50
    Орох юмандаа л ороод бусдын ажлын өмнүүр орж шоудахаа болих юмсан даа
  • ? 2021-03-19 07:34:02
    Манайх хаанаа үйлдвэрлэх юм бол доо?? Биокомбинат уу?
    • зочин 2021-03-19 08:00:33
      оросуудаар үйлдвэр бариулах гэж байгаа юм байлгүй дээ. тэрнээс манайд хаанаа хийхэв.