.jpg)
Энэ сарын 17-21-ний өдрийг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоогоод байсан БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ:
Одоогийн байдлаар уг хотхоны хэрэг гарсан хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарласан. Хэргийн шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалт хийгдэж байна.
Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл Мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Б.Баатархүү: "Элизабет" хотхонд болсон хэргийн тухайд одоогоор гэр бүлийн хүнийг саатуулаад хэрэг мөрдлөгийн шатандаа явж байна. Өнөөдөр 12:30 цагийн үед цагдаагийн байгууллагад БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны 214 байранд өндрөөс хүн унаж, нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Амь хохирогч тус байранд амьдардаг 39 настай С гэх эмэгтэй байсан. Гэр бүлийн маргаантай байсан гэдэг асуудлыг шалгаж байна. Мөн үүнтэй холбогдуулан талийгаачийн нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэв.
Оллоо.мн