ЭМЯ: Нийт 160 тохиолдол нэмэгдсэнээс 19 хүний халдварын эх уурхайг судалж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 салбар лабораториудад нийт 24482  шинжилгээ хийгдсэнээс 160 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодын халдвар 4125 болсон. Зөөвөрлөгдсөн  тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо.  Үүнээс  71 хувь буюу 3296 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 160 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  Хавьтал судлалын хувьд 140 нь ойрын хавьтал. 19 хүний халдварын эх уурхайг судалж байна. Халдварын эх уурхайг судалж байгаа хүмүүсийн хувьд БЗД-ийн 4, 14, 26-р хороо, БГД-ийн 7-р хороо, СБД-ийн 11, 12 -р хороо, СХД-ийн 3, 8, 25, 37-р хороо, ХУД-ийн 20-р хороонд оршин суудаг. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, СБД, СХД, Завхан, Төв аймагт  нийт  1284 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 7, хүндэвтэр 136, хөнгөн 1138 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus