
Норвеги, Францын хамтарсан археологийн багийнхан Египетийн баруун цөлөөс Христосын дараа IV болон VII зуунд хамрагдах христос шашинтнуудын барилгын шинэ үлдэгдлийг олсон гэж Египетийн Аялал жуулчлал, эртний эд зүйлсийн яамнаас мэдээлсэн байна.
Каср аль Агуз, Бахариягийн баянбүрдэд ажиллаж байгаа археологичид чулуун дээр барьж хад ухаж, шавар тоосгоор барьсан олон барилгыг олж илрүүлсэн гэж мэдэгдэлдээ дурджээ. Тэдний 2009, 2013 онд хийсэн малтлагын гурав дахь удаагийн малтлагаар илрүүлсэн барилга нь 19 өрөөтэй. Шашны бичээсээр гоёсон ханатай, грекээр бичсэн библитэй сүмтэй аж. Археологичид мөн дээр дурдсан зуунд хамрагдах папирус цаасны оронд зураг болон бичиг захиаг арилгахад ашиглаж байсан керамикийн олон хэлтэрхий олсон байна.
Түүнээс гадна өмнө хийсэн малтлагуудаар дарс үйлдвэрлэж хадгалж байсан, мал тэжээж байсан болон Византийн эзэнт гүрний олон мужтай худалдаа хийж байсныг тогтоосон гэж малтлагад оролцож байгаа Францын дорно дахины археологийн хүрээлэнгийн цахим хуудаст бичжээ. Малтлагын ажлыг удирдаж байгаа Виктор Гика “Энэ олдворууд нь сүм хийдийн амьдрал ямар байсан, Христосын дараа V зуунаас хойш лам нарын оролцоо ямар байсныг харуулж байна. Мөн Египетийн энэ бүсэд анхны сүм хийд хэрхэн үүссэн талаар ойлгоход их чухал” болохыг онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд