Говийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурчна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

        Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.



ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.