
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг гуравдугаар сарын 4-ний өдөр шоронгоос сулласан. Түүний хувьд 2020 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Гэсэн ч тойрогтоо хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож тангараг өргөснөөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, баталлаа.
Оллоо.мн