Зүүн Өмнөд Азид дараагийн аюулт цар тахал байж болзошгүй вирус дахин илэрлээ. Нипа вирус (NiV) нь хүний тархи болон амьсгалын замд үрэвсэл үүсгэдэг ба нас баралтын түвшин өндөртэй үхлийн вирус юм. Өнгөрсөн хугацаанд олон хөгжил буурай орнуудад гарч байсан. Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-н мэдээлж буйгаар Камбож, Тайланд болон бусад Зүүн Азийн улс орнууд ялангуяа эдийн засгийн хувьд ядуу орнуудад ирээдүйд дэгдэх эрсдэл өндөр байна.
Ваесна Дуонг, Баттамбанг дахь Пастер дээд сургуулийн Вирус судлалын тэсгийн эмч, Нипа вирус нь сарьсан багваахайгаар дамжин гахайд, дараагаар нь хүнд халдварлаж байгаа тухай мэдээлсэн байна. Одоогоор хүнд халдварласан нь цөөн байгаа боловч ирээдүйд олон тоогоор халдварлаж Коронавирусаас илүү аюултай тахал болж болзошгүй байна гэв. Тэрээр мөн Азийн орнууд сарьсан багваахайнаас төдийлөн айдаггүй, ойр байдаг тул эдгээр оронд тархах эрсдэл илүү өндөртэй талаар онцоллоо.
Энэ вирусыг анх 1998 онд Малайзын гахайны фермээс илрүүлсэн бөгөөд 100 гаруй хүнийг үхэлд хүргэж 1 сая гаруй гахайг устгах шаардлагатай болсон. Үүнээс 20 жилийн дараа шинжлэх ухааны тусламжтай эмчилгээ болон вакцин гарсан бөгөөд хэд хэдэн эх сурвалжууд энэ вирусын нэг төрөл нь дараагийн цар тахлыг үүсгэнэ гэж тооцоолжээ.
Энэ вирус Камбож, Тайланд, Вьетнам зэрэг улсуудад цөөн тоогоор илрээд байгаа бөгөөд судалгааны багууд сарьсан багваахай ба түүний тодорхой төрөл болох Птерапус вирусыг биедээ тээдэг болохыг мэдсэн. Камбож болон Тайландад вирус сарьсан багваахайны шээсэнд илэрчээ. Бидний баттай мэдэх зүйл бол уг вирус нь хүнд тархины хүнд үрэвсэл болон шинэ төрлийн амьсгалын замын өвчин үүсгэдэг. Энэ шинэ төрөл нь хүнээс хүнд халдахдаа мутацид орсон бөгөөд Бангладеш, Энэтхэг зэрэг орнуудад илрээд байна.
Гэхдээ Нипа вирус нь алаг цоог халдварлаж, хүнээс хүнд халдах нь хязгаарлагдмал байна. Хэрвээ ирээдүйд энэ вирус короно вирус болон SARS шиг халдварлавал эдгээртэй харьцуулшгүй аюул хөнөөлтэй байх болно. Учир нь 1999 оноос хойш хийсэн ажиглалтаас харахад 75%-н үхлийн аюултай юм.
Эх сурвалж: a24na.com