Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
Хавьтал судлалын хувьд 137 нь ойрын хавьтал. 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс БЗД-ийн 5, 10, 22-р хороо, БГД-ийн 13, 15, 25-р хороо, СБД-ийн 17, 18-р хороо, СХД-ийн 6, 8, 20, 25-р хороо, ХУД-ийн 18-р хороонд оршин суудаг.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт нийт 1201 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 8, хүндэвтэр 115, хөнгөн 1075 хүн байна.
Өчигдөр нэг хүн нас барсан. 89 настай эрэгтэй. ХӨСҮТ-д 24 хоног эмчилгээ хийлгэсэн. бөгөөд 14 хоногт нь эрчимт эмчилгээнд байсан Энэ хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн. Амьсгалын дутагдал, артерийн даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй, амвсгалын болон зүрх судасны дутагдлаар нас барсан.
Өчигдөр батлагдсан СХД-т гэртэй нэг иргэн хулгайн замаар Хэнтий аймаг орсон байсан. Тийм болохоор халдварын тархалт өндөр байгаа энэ үед иргэд дор бүртээ ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг хүсье.
С.Тайшир
Оллоо.мн
ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 17044 шинжилгээ хийгдсэнээс 158 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо. Үүнээс 71 хувь буюу 3212 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч гарсан байна. Дотоодын нийт халдвар 3965 боллоо.