О.Дашпагма: Нийт 139636 хүнийг вакцины эхний тунд хамруулаад байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын эсрэг  вакцинжуулалтын талаарх мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Төлөвлөгөөний дагуу 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 41 цэгт 95 багийн 680 орчим эмч, эмнэлгийн ажилчид дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж 13186 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна.  Монгол Улсын хэмжээнд нийт 139636 хүнийг вакцинжуулалтад хамруулсан. Энэ нь вакцины эхний тунд хамрагдсан гэсэн үг. Эдгээр хамрагдсан хүмүүсийн дунд вакцины дараах ноцтой хүнд урвал  бүртгэгдээгүй харин хэвийн урвал мэдээлэгдсэн. 

Төлөвлөгөөний дагуу төрийн болоод хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүд, үйл ажиллагааг нь тасралтгүй, зайлшгүй явуулах шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг  хамруулсан. Энэ долоо хоногоос 50-64 насны хүмүүсийг товлогдсон цэгүүд дээр хамруулахаар өрхийн эрүүл мэндийн төвүүд мэдээлэл өгч ажиллаж байгаа. Өнөөдөр 41 цэгт 97 багт 671 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Одоогийн хэрэглэж байгаа вакциныг жирэмсэн хүмүүс хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Магадгүй мэдэхгүй хийлгэсэн бол урагт нөлөөлнө гэсэн судалгаа байхгүй. Гэхдээ эмчтэй зөвлөлдөж байгаад вакцинд хамрагдах нь зөв. 

-Астразенека вакцинд хамрагдсан хүмүүсийн 2 дахь тунг нөөцөлсөн байгаа. Эхний тунд хамрагдсан хүмүүсийн хувьд тухайн вакцины 2 дахь тунг нөөцөлсөн тул эргэлзэх шаадлагагүй. 

-Вакцин  хийлгэсний дараа ПГУ шинжилгээний хариу эерэг гарна гэсэн зүйл байхгүй. 

-Вакцинд хамрагдсан хүмүүсийг  Emongolia нэгдсэн цахим бүртгэлд бүртгэж байгаа. Вакцинд бүрэн хамрагдсаны дараа уг сайт руу хандан мэдээллээ хэвлэн авч болно. 

-Вакцины татан авалт төлөвлөгөөний дагуу явж байна.


С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus