Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 16800 шинжилгээ хийгдсэнээс 130 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодын халдвар 3807 болсон. Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг зорчигчоос хадвар илэрсэн. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 425 болсон. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Үүнээс 72 хувь буюу 3131 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч гарсан байна.
Шинэ халдварын 129 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатарын нийт өвчлөл 3458 боллоо. Хавьтал судлалын хувьд 120 нь ойрын хавьтал, 107 хүнээс эхний шинжилгээгээр, 12 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. 9 хүний халдварын эх уурхайг судалж байна. Халдварын эх уурхайг судалж байгаа хүмүүсийн хувьд БЗД-ийн 4, 5-р хороо, СБД-ийн 1-р хороо, ХУД-ийн 5, 9, 21-р хороо, СХД-ийн12-р хороо, БГД-ийн 7-р хороонд оршин суудаг.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1133 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 8, хүндэвтэр 92, хөнгөн 1030 хүн байна.
-Дотоодод халдвар тархсанаас хойш зөөвөрлөгдсөн болон дотоодод халдвар авсан хүмүүсийн дунд гадны улсын иргэд байгаа. Бусад халдвар авсан хүмүүстэй адил эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан.
С.Тайшир
Оллоо.мн