Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүнийг гэрээр нь эмчилнэ

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой /2021.03.16/ Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

Тархвар зүйн шинжлэх ухааны тооцооллоор "Ковид-19" өвчлөл ирэх долоо хоногт өдөрт дунджаар 400 тохиолдол, түүний дараа долоо хоногт өдөрт 1000 тохиолдол бүртгэгдэхээр байгааг тооцоолжээ. Энэ үед эмнэлгийн ор хүрэлцэхгүй тул "Ковид-19" -ийн эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийг гэрт нь хөл хорио тогтоож, гэрээр эмчлэх заавар зөвлөгөө өгч ажиллахаар болжээ. 

Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-03-17 07:32:18
    Нойр хоолгүй ажиллаад байна гэж гомдоллочихоод өөрсдөө өвчин тараах ажил хийгээд байх нь ямар вээ?
  • zochin 2021-03-17 05:25:06
    Тооцоолоод л хүлээгээд суугаад байх уу. Чадахгүй бол хурдан зайл.Ер нь юугаа хүлээгээд байдаг юм?Сүйрлийг уу?