Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2021 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын хойд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.    

Салхи: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд Алтайн уулсаар, 18,19-нд говь, тал хээрийн нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.