Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангасан.
Коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний улаанбуудайд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар Оросын Холбооны Улсаас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор нийлүүлсэн байна. Ингэснээр 2021 оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ. 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.
Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улсаас 1200 тонн улаанбуудайн үрийг хүлээн авсны зэрэгцээ 3450 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хаврын тариалалтад 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Оросын Холбооны Улсаас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник, Бүгд Найрамдах Беларусь Улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг
эхлүүлэхээр санал боловсруулан хүргүүлээд байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх юм.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү хөнгөлөлт, дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар
төлөвлөж байна.
Түүнчлэн 32 м.кв талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох замаар хүлэмжийн тариалалтыг 75 га-аар нэмэгдүүлэн, төв, суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж, дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж, чацарганын өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөж байна.
Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг баталж, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Мөн нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Оллоо.мн