Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
Шинэ халдварын 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатарт нийт 3329 тохиолдол боллоо. Архангай аймагт Улаанбаатараас очсон нэг тохиолдол батлагдаж, орон нутгийн нийт өвчлөл 349 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдээгүй.
Хавьтал судлалын хувьд 123 нь ойрын хавьтал, 116 хүнээс эхний шинжилгээгээр, 7 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр, халдвар илэрсэн. Дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс БЗД-ийн 26, 27-р хороо, БГД-ийн 11-р хороонд оршин суудаг.
Завхан аймагт батлагдсан тохиолдол 4 байна. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан ажиглалтад авсан. Төв аймагт нийт батлагдсан тохиолдол 15 болсон.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт нийт 1014 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 89, хөнгөн 917 хүн байна.
С.Тайшир
Оллоо.мн
ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 11183 шинжилгээ хийгдсэнээс 127 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Үүнээс 73 хувь буюу 3083 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч гарсан байна. Дотоодын нийт халдвар 3678 боллоо.