Эндрю Куомо: Би хэзээ ч хэн нэгнийг дарамталж байгаагүй

АНУ-ын Нью Йорк хотын захирагч Эндрю Куомог долоон эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутган шалгаж байна. Үүнтэй холбогдуулан  Ардчилсан намын ахмад гишүүд түүнийг огцруулахыг шаардаж байгаа бол ерөнхийлөгч Жо Байден мөрдөн байцаалтын эцсийн үр дүнг хүлээхийг уриаллаа.

“Ардчилсан намын гишүүн Куомо огцрох ёстой юу” гэсэн асуултад  Жо Байден “Миний бодлоор бид мөрдөн байцаалтын үр дүн хэрхэн гарахыг хүлээх ёстой” гэсэн юм. Мөн Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн дарга Нанси Пелоси “Дээрх эмэгтэйчүүдийн хэлсэн үгэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэд аюултай, найдвартай зүйлд түүнийг буруутгаж байгаа байх. Гэхдээ захирагчийнхаа зүрх сэтгэл рүү өнгийх хэрэгтэй. Тэр Нью Йорк хотод хайртай бол хотыг үр бүтээлтэй удирдаж чадна” гэсэн юм.

“Куомо Нью Йоркчуудын итгэлийг алдсан” Куомог хамгийн анх хоёрдугаар сард түүний туслах Линдсей Бойлан хувийн онгоцондоо байхдаа  зөвшөөрөлгүйгээр уруул дээр нь үнссэн хэрэгт буруутгасан. Үүнээс хойш хэд хэдэн эмэгтэй түүнийг бэлгийн дарамт учруулсан хэмээн хэвлэлд захиа нийтэлсэн учир түүнийг шалгаж эхэлсэн юм. Харин Куомо “Байцаагдах ямар нэгэн зүйл хийгээгүй. Би хэзээ ч хэн нэгнийг дарамталж, хүчирхийлж,  доромжилж байгаагүй” гэж мэдэгдсэн юм. Гэвч өдгөө 63 настай захирагчийг огцрохыг шаардсан  намын гишүүдийн тоо улам нэмэгдсээр байна. Тухайлбал, Нью Йорк муж улсын Ардчилсан намын сенатчид болох Чак Шумер, Кирстен Гиллибранд нар “Ноён Куомо Нью Йоркчуудын итгэлийг алдсан” гэв.

Куомогийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна. Түүнийг  өнгөрсөн онд мужийнхаа халдварын тархалтыг хумьж чадсан хэмээн магтаж байсан бол одоо асрамжийн газарт халдвар авч нас барагсдын тоог нуусан хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2021-03-16 10:16:10
    ЕРАНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ АМЕРИКТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ ,,, ШАЛГУУЛААД БАЙЖ ДЭЭ ,,,,ХАРИН МОНГОЛД ТИЙМ БИШ БОЛОХООР ТЭДНИЙГ ДУУРАЙГААД ,,,,