Шуурганд төөрч алга болсон 12 иргэнийг эрэн хайж байна

Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн  салхи шуурганы улмаас Архангай аймагт-1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-03-15 07:51:03
    Аюултай үзэгдэл болно, болгоомжлоорой гэсээр байтал 500 - гаараа хаана дэмийн тэнэж явсан юм бол оо?