С.Энхболд: Тусгаарлах байранд байсан 70 настай иргэн нас барсан
Тусгаарлах байранд байсан иргэн нас барлаа гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулт өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  "Монголика" тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн Төв аймагт оршин суудаг. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Гуравдугаар сарын 11-нд ирж тусгаарлагдсан. 12-ны өдрийн ПГУ шинжилгээгээр сөрөг гарсан. 11-нд тусгаарлах байранд ирэх үед СЭМҮТ-өөс эмч ирж үзсэн. Хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарсан. Тусгаарлах байранд авсан гол шалтгаан нь Төв аймагт ганцаараа амьдардаг байсан учраас ойрын хавьтлыг тусгаарлах журмын дагуу тусгаарлах байранд 7 хоног тугаарласан. Өдөрт 4-5 удаа тогтмол үзлэг хийж байсан. Өчигдөр гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж, оношыг эцэслэнэ. Урьдчилсан байдлаар сэтгэцийн өөрчлөлттэй гэнэтийн зүрх болон суурь өвчөөс үүдэлтэй байж болзошгүй. Коронавирусийн шинжилгээ нь сөрөг гарсан, эрсдэл багатай хүн байсан. 

Вакцины хувьд сонголт гэдгийг буруу ойлгосон байна. Манай улс хүний эмийн зөвлөлөөр 4 вакциныг зөвшөөрсөн.  Спутник, Синовак, Астразенека, Пфайзер гэсэн вакцинуудыг зөвшөөрсөн. Үүнийг сонголтоор хийнэ гэж буруу ойлгосон байна. Сонголт гэдэг нь вакцинжуулалтад хамрагдахаас өмнө эмч үзлэг хийгээд  биеийн онцлог өвчний байдалд тохируулан заалтаар хийх бөгөөд тухайн иргэнд дөрвөн вакцины сонголт олгоно гэсэн үг биш.

С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus