Б.Ууганбаяр: Эмч нарт өгсөн хоолтой холбоотой асуудалд арга хэмжээ авсан
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр сошиалд тавигдсан вакцинжуулалтад ажиллаж байгаа эмч, эмэлгийн ажилчдын хоолны асуудалтай холбоотой асуудалд ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр хариулт өглөө. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр: Өчигдөр Эрүүл мэндийн сайд  вакцинжуулалтын цэгүүдээр явж танилцсан. Мөн вакцинжуулалт эхлснээс хойш ЭМЯ-наас хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдоод тогтмол ажиллаж байна. Вакцинжуулалтын ажилд хамрагдаж байгаа эмч нарын хамгаалах хувцас хэрэгсэл мөн вакцинжуулалт хийгдэж байгаа байрын зохион байгуулалт  халваргүйжүүлэлт, эмч нарын хоол хүнсний асуудал дээр хяналт тавин ажиллаж байгаа. Сошиалд Вакцинжуулалтад ажиллаж байгаа эмч нарт өгсөн хоолтой холбоотой асуудал 2 цэг дээр хөндөгдсөн. БЗД-ийн хоёр цэг дээр асуудал хөндөгдсөний дагуу Эрүүл мэндийн сайд газар дээр нь очиж асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авсан. Холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга н.Бямбадоржид үүрэг болгосон.Энэ бол зохион байгуулалтын асуудал. Вакцинжуулалтад ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилчдын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төв хариуцан зохион байгуулж байгаа.  

Мөн Эрүүл мэндийн сайд хоёрдугаар сарын 23-ний өдөр эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цагийн мөнгийг тушаал гарган шийдвэрлэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Гэтэл ХУД, БЗД илүү цагийн мөнгийг олгоогүй байсан учир арга хэмжээ авч 15-ны өдрийн дотор олгохыг үүрэг болгосон. 

С.Цог
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-15 04:55:13
    11 цагийн мэдээлэл маш тодорхойгүй, дүүргээр тархалт ямар байгааг, вакцинжуулалтын хариу урвалыг төрөл болон тоогоор хэлэхээ болив.
  • зочин 2021-03-15 04:53:49
    арай ч хариуцлагүй байгаа юм биш үү. Илүү цагийн мөнгийг нь өгдөгүй л гэнэ. Энэ байгууллагуудын санхүүгийн ажилтнууд нягтлан бодогч гэж байна уу.
  • zochin 2021-03-15 04:29:00
    Эмч нарт тараах хоолон дээр хүртэл ажилладаг гэж ойлгох уу
    • Зочин 2021-03-15 04:39:32
      Ай, тэгэлгүй яах вэ? Нөгөө 20000₮ маск хямдарсан. 4000₮ болсон. Гадуур бол 1000₮-с доош байгаа.