Иргэд байнгын хаягтаа очиход хязгаарлалт тогтоохгүй

Улсын онцгой комиссын 8-р хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан.

Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.

Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болно.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард түмэн 2021-03-15 03:14:17
    Онцгой комиссын оньсого шиг шийдвэр, маргааш нь гарах марзан тайлбарыг ойлгоход маш хэцүү байна.
  •  2021-03-15 02:31:38
    УОК-т ямар хамуутай хүмүүс ажиллад байнаа. шийдэж чадахгүй хийж чадахгүй мөнхийн хамуугаа маажаастай. нэг сар л нам гацаагаад хийчих байсан юман дээр сунжруул...