Азийн наадмын аваргууд Астанагийн Гран-приг өнжинө
Саяхан болсон Азийн наадамд амжилт дүүрэн оролцсон манай жүдо бөхийн баг тамирчид Казакастаныг зорилоо. Тэд Астанагийн Гран-при тэмцээнд оролцохоор ийнхүү явж байгаа юм. Энэ удаад эрэгтэй 10, эмэгтэй таван тамирчин тус тэмцээнд оролцох юм байна. Тэгвэл энэхүү тэмцээнийг Олимпийн алт, мөнгөн медальт Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр болон Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг, Г.Уранцэцэг нар өнжих  аж. Гранприд түрүүлсэн тамирчин 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчин 1000 ам.долларын шагналтай юм байна. Астанагийн Гран-при тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно.Ингээд тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй
60кг Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66кг Д.Алтансүх, Б.Батгэрэл
73кг С.Ням-Очир, Х.Цагаанбаатар
81кг О.Ууганбаатар
-90кг Х.Цогтгэрэл, Т.Батзориг
+100кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй
48кг Г.Отгонцэцэг
52кг О.Цолмон, М.Бундмаа
63кг Ц.Мөнхзаяа
-78кг Б.Мөнхтуяа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-11 13:49:42
    otgontsetseg alt, amartuwshin mungu, batgerel, tsagaanbaatar, nyam-ochir hurel awlaa
    103.29.144.27
    Мэдэгдсэн Хариулах