Гуравдугаар түвшинд байх 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ
УОК-ын ээлжит хурал 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болсон. Хуралдаанаар Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулсан.

Гуравдугаар түвшинд байх 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Тухайлбал ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Үүний дараагаар 18-49 насны иргэдээ хамруулж, тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт нэг сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Вакцины эхний тунг тариулсан иргэд хоёр дахь тунг тариулах хүртэлх хугацаанд дархлаа бүрэн тогтдоггүй учир халдвар авах эрсдэл буйг тооцож доорх үйл ажиллагаануудыг хязгаарлав.

Хязгаарлах үйл ажиллагаанууд
Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
Баар /Диско, кароаке/
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэйг хязгаарлах/
Соёл урлаг
Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас ихгүй дүүргэлттэй ажиллах/
Алжаал тайлах төв
Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас ихгүй дүүргэлттэй ажиллах/
Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хүртэл хувийн дүүргэлттэй ажиллах/
Дэн буудал
Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэйг хязгаарлах/

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus