Маргаашнаас шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлана
Өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар энэ сарын 15-наас улбар шар бүст шилжихээр болсон. Энэ хүрээнд үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлах юм.
 
Шөнийн 23:00-06:00 цаг хүртэлх хугацаанд авто замын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлахгүй бол олноор цугларах, архидан согтуурах, ахуйн гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Мөн энэ цагаар халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс өдрийн цагаар ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай" гэв.

С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus