ЭМЯ: Нийт 128 тохиолдол нэмэгдсэнээс 5 хүний халдварын эх уурхайг судалж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораториудад нийт 17894 шинжилгээ хийгдсэнээс 128 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3961 боллоо.  Үүнээс  75 хувь буюу 3001 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүн эдгэрч гарсан байна.  Дотоодын нийт халдвар 3430 боллоо. 


Шинэ халдварын 127 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 3085 тохиолдол боллоо. Гуравдугаар сарын 4-ний өдөр Будапештийн онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн. Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 423 боллоо.   Хавьтал судлалын хувьд 122 нь ойрын хавьтал, 112 хүнээс эхний шинжилгээгээр, 10 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр, халдвар  илэрсэн. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс БЗД-ийн 5-р хороо, ЧД-ийн 4-р хороо, СБД-ийн 11-р хороо, СХД-ийн 7-р хороонд оршин суудаг. 

Завхан аймагт батлагдсан тохиолдол 4 байна. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан ажиглалтад авсан. Төв аймагт нийт батлагдсан тохиолдол 15 болсон. 


ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  943 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 63, хөнгөн 872 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus