
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Завханы нутгаар цасан шуурга шуурч, маргааш өдөр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Увсын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр, өдөртөө Архангай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.