Алслагдмал газар нутагт чиглэсэн хэтэрхий харамч “шатрын нүүдэл”
Дэлхийн бөмбөрцөг бол шатрын хөлөг гэсэн үг юм. Энэхүү шатрын хөлөг нь зөвхөн хоёр тоглогчтой биш юм. Тоглогчийн тоо үүнээсч илүү байх тохиолдлууд бий. Дэлхийн тавцан дээрх шатрын тоглоомны өрөгт оролцогчид өөрсдийн гэсэн туслагчтай байх нь олонтаа байдаг.  
 
Жирийн нэг иргэний өнцгөөс харахад дэлхийн тавцан дээрх энэхүү шатрын тоглоомны хөлөгт захын нүд гэж байдаггүй нь ойлгомжтой. Үүнийг “Хүйтэн дайн” бүрэн харуулсан билээ. Хоёр тогтолцоо хоорондын сөргөлдөөний гол хүч нь Европ руу шилжсэн нь үнэн боловч энэ нь ЗХУ болон АНУ шатрын хөлгийн бусад хэсгийг анхаардаггүй гэсэн үг огт биш юм. 
    
АНУ аль хэдийн өөрийн талынх биш болсон “зай”-нд тоглохоор шийдсэн. Энэ нь Монгол Улс юм. АНУ –ын Олон улсын хөгжлийн агентлаг болох АНУ-ын улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж, Төрийн департаментын ивээл дор үйл ажиллагаа явуулдаг “USAID агентлаг” нь хагас жилийн өмнөөс иргэний нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах  хөрөнгийг санал болгосон. Энэ нь 8 тэрбум 300 мянган төгрөг буюу 3 сая ам.долларын санхүүжилт юм.

 Сангийн яамнаас “эрх баригчид болон ардчилал”-д зориулсан тусламж гэж  олгож байгаа юм. Энэ тусламж нь USAID агентлагаас Монгол улсад олгогдож буй анхны тусламж биш юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 2004 оноос хойш өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсад нийт 342 тэрбум төгрөг буюу 123 сая Америк долларын дүнтэй тэнцэх хөрөнгө оруулалт өгсөн гэсэн тооцоо бий. Энэхүү хөрөнгө оруулалт нь олон нийтэд зарлаад байх хэмжээний тийм ч их хөрөнгө биш гэдгийг энд  дурьдах нь зүйтэй байх. Тухайлбал, зөвлөлт дэглэмээс хойш USAID агентлаг нь дэлхийн бүх өнцөгт “ардчилал болон иргэний нийгэм”-д зориулан үүнээс хэд дахин их хөрөнгө зарцуулсан байдаг.

Гэхдээ дараах зүйлсийн талаар мартаж болохгүй юм
1)  Геополитикт “баавгайн булан” гэж байдаггүй;
2) Геополитикийн дайсныг түүний амьдран суурьшиж ирсэн “баавгайн булан”-гаас  нь хөөн гаргах шиг сайхан зүйл гэж үгүй;
3) Хамгийн чухал нь: Монгол Улс нь АНУ-ын гол хоёр өрсөлдөгч нь болох Орос, Хятад улсын хооронд хавчигдан оршдог, харин ОХУ-ын хувьд Алс Дорнодын хамгийн чухал гол тоглогч нь юм.     
 
Монгол Улс 1939 оны Халх голын дайны төгсгөлөөс хойш Дэлхийн бөмбөрцөг дэх тайван улс хэвээр оршин тогтнож байна. Улс ороны дотоод дахь  улс төрийн өөрчлөлтүүдийг эс тооцвол манай улс оронд ямар нэгэн онцгой ач холбогдолтой зүйл болж байгаагүй юм байна. Магадгүй, 1967 онд умард хөрш БНХАУ-ын омголон байдлыг дарах зорилгоор тухайн үед зөвлөлтийн цэргүүд  орж ирсэн юм. Зөвлөлт оросын цэргүүд манай улс оронд 1992 он хүртэл байсан.    

Манай орон бол Беларусь, Иран, Афганистан зэрэг улс орнуудтай зэрэгцэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх ажиглагч 4 орны нэг нь юм. Энэ нь цаашдаа манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай нэгдэн орох магадлалтай юм. Энэхүү явдал хэзээ болох нь зөвхөн манай удирдлагуудаас бус  хамгийн чухал нь “Шанхайн найм”-ын орнуудын байр сууриас хамаарах асуудал юм. Бүх зүйлээс харж дүгнэхэд эдгээр орнуудын дотор ил тод дайснууд алга байна. Монгол Улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн дотор мөн ажиглагчин үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай хамтран татваргүй худалдаа хийх сонирхолоо илэрхийлдэг. 

Монгол Улс, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч нар болох Халтмаагийн Баттулга болон Владимир Путин нар найрсаг харилцаатай, их уулзалддаг. Энэ нь дээд хэмжээний албан ёсны харилцан уулзалтуудын хүрээнд ч болж өнгөрдөг. Тухайлбал, Халхын голын дайнд Зөвлөлт, Монгол цэргүүд япончуудтай тулалдаж ялалт байгуулсны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан В.Путин 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатарт айчлал хийсэн. Бүр тодруулбал уг уулзалт нь манай улсын Ерөнхийлөгчийн ордны 5 давхарт барьсан монгол  гэрт болсон. Хоёр улсын тэргүүнүүд ихэнх тохиолдолд төрөл бүрийн дээд хэмжээний уулзалт, чуулганд уулзаж ирсэн. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хоёр улсын Ерөнхийлөгчид В.Путин болон Халтмаагийн Баттулга нар Шанхайн хамтын ажиллаганы байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзалт хийж байсан.      

Монгол Улсын төр засаг нь удаан хугацааны турш хойд хөрш ОХУ-тай нөхөрсөг хандлагаа илэрхийлж ирсэн бөгөөд одоо ч мөн адил байгаа. Үүнийг түүхэн талаас тайлбарлаж болох юм. Хэрвээ 20-иод оны үед Улаан Арми болон Алс Дорнодын Бүгд Найрамдах Ард Улсын Ардын хувьсгалт арми нь хятадын болон дотоод дахь феодалын эрх мэдэлтнүүдийн эсрэг тэмцсэн “монголчууд”-ын бослогыг эрчтэй дэмжээгүй байсан бол магадгүй Монгол Улс гэж оршин тогтнохгүй байсан байх. Иймээс тодорхой утгаар Монгол Улс өөрийн өмнөд хөршөөс тусгаар тогтносон байдлын төлөө хойд хөршид талархах үүрэгтэй юм. Сануулахад, 1944 онд БНМАУ-ын бүрэлдэхүүнд тухайн үед татан буугдсан байсан Бүгд Найрамдах Тува Улсын умард хэсэг орсон. Хойд хэсэг нь Зөвлөлт холбоонд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын автономит бүгд найрамдах улсын бүрэлдэхүүн болон багтан орсон.  

Монгол Улсыг Евроазийн үйл ажиллагаануудаас салгах нь сонирхол татсан асуудал юм. USAID агентлаг нь нарийн харамч шинж байдал гаргаж байгаа хэдий ч Монголын шинэ үеийн залуучуудын дотор АНУ-г  “гуравдах хөрш” гэдэг ойлголт өргөн тархсан. Энэ нь газар зүйн мэдлэг дутмаг байгаатай бус хотын залууст далайн чанад дахь газраас үзүүлж буй нөлөөтэй холбоотой юм. Гэхдээ бүхэлдээ бол манай орны ард түмний гол хүлээлт бол манай стратегийн хөрш ОХУ-д чиглсэн байдаг.    
   
Хорлогийн Гуррагча
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Х 2021-03-14 14:05:06
    Япон их сайн хөрш биш үү?
  • Баагий 2021-03-13 01:24:21
    Бид 2 агуу хөршийн дунд байдгаа мартаж болохгүй usaid sores adenauer гэх мэт олон сангууд манайд үйл ажиллагаа явуулдаг энэ бидэнд нэг их сайхан зүйл хийдэггүй ...