Хэвлэл мэдээллээр гарсан, олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр /2021.03.12/ тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авахыг үүрэг болгожээ.

Дээрх хэргүүдтэй холбоотой гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газрын  өргөдөл, гомдол хүлээн авах алба болон 18001919  дугаарын утсаар хүлээн авах юм байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-03-12 08:23:31
    шуурхай ажиллах хэрэгтэй
  • зочин 2021-03-12 07:35:39
    тэгэх хэрэгтэй дээ өөрсдийгөө шалгаж барах болуу хууль хяналтынхан хуулийн цоорхойгоор л шийддэг дээ