Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар  санал солилцлоо.

Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд  бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим,  үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” гэлээ.

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар  боллоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dob jalganii yzeltei hyylich gyai daa!!z 2021-03-13 10:08:27
    heden namiin emnees hyylichid hoorond ni alalchyylah gej ene neher garchee!!ene neheriin bair syyri ni ynen yum sig hernee yrgelj eersdiin bair suuriig hamgaald...
  • Ганаа 2021-03-12 15:12:26
    Жирийн иргэн мань мэт ойлгохдоо урьд нь ерөнхийлөгчөөр байсан хүн дахин нэр дэвших боломжгүй л санагдаад байна. 4 жилээ 6 жил болгох гэж 2 жилээр сонгогдох юм у...
  • зочин 2021-03-12 12:45:52
    Нэг хүн олон жил 8-с дээш жил ер-ч байж болохгүй гэж л хуулиа шинэчлээ биз дээ.Тэгвэл 10 жил төр барьж болохуу? Болохгүй.
  • ХУУЛЬЧ  2021-03-12 10:43:38
    ӨМГӨӨЛӨГЧ /ХУУЛЬЧ /ХҮН УЛС ТӨР, БАС БУС ЗҮЙЛЭЭС ХАМАРАЛГҮЙ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН АЖЛАА ХИЙДЭГ ХОЙНО ,,ТЭР ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОВ
  • ? 2021-03-12 07:59:41
    Одоогийн Ер-гч нэр дэвших эхтэй нь үнэн. Гэхдээ oнолын үндэслэлээ буруу яриад байх юм даа?! Б.Чимид гуайгаас хойш овоо гайгүй С.Амарсанаа л байх шив дээ?
  • зочин 2021-03-12 07:37:06
    ёооё, энэ царай муутай, халзан юмыг бүх сайтад тавьчих юмаа