ЭМЯ: Нийт 103 тохиолдол нэмэгдсэнээс 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораториудад нийт 19341 шинжилгээ хийгдсэнээс 103 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3664 боллоо.  Үүнээс  79 хувь буюу 2907 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 60 хүн эдгэрч гарсан байна. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Энэ хүн хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн. Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 422 боллоо. Дотоодын нийт халдвар 3134 боллоо. 


Шинэ халдварын 102 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 2789 тохиолдол боллоо.  Хавьтал судлалын хувьд 92 нь ойрын хавьтал, 84 хүнээс эхний шинжилгээгээр, 7 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар  илэрсэн. 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс БЗД-ийн 6, 14, 25, 26-р хороо, ЧД-ийн 6-р хороо, СБД-ийн 1, 10, 15-р хороо, СХД-ийн 5-р хороонд оршин суудаг. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  740 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 41, хөнгөн 692 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus