''Тувааны АН''-ын дарга энэ сарын 28-нд, ''Эрдэнийн АН''-ынх ирэх сарын 25-нд тодорно

Дарга ч үгүй, дүрэм ч үгүй  АН  намын даргын сунгаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд гаргаж шийдээгүй байхад дараагийн  даргаа сонгон шалгаруулах гэнэ.  Энэ  сунгааг эхлээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн  бол  АН-ын хуучин дарга С.Эрдэнийн талаас мөн намын даргын сунгааг эхлүүллээ.    Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох нь тодорхой болж байх шиг байна. 

Ц.Тувааны талаас зарласан АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлээд байсан юм. Тэгвэл үүнээс шигшигдэж, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ өчигдөр албан ёсоор гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Гуравдугаар сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр АН-ын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.  Энэхүү намын даргын сунгааны дэнчингийн мөнгө 93 сая төгрөг бөгөөд мөнгийг сонгууль зохион байгуулахад хэрэглэнэ гэдгийг хэлсэн.

Тэгвэл АН-ын хуучин дарга С.Эрдэнийн зарласан намын дунд шатны байгууллагын дарга нарыг сонгох сунгаа өчигдөр албан ёсоор эхлэв.  АН-ын дарга болох дэнчингийн мөнгийг 35 сая төгрөг гэж заажээ.  Өчигдөр АН-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ "Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна.  Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа. Үндсэн дүрмээр хариуцлагаа хүлээгээд намын даргын сунгааг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно. Ингээд тавдугаар сарын 2-нд намын их хурал болж, шинэ намын даргад тамгыг гардуулна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-17 08:55:17
    Бат-Үүл, Эрдэнэ нар одоо болноо монголын ард түмний толгойг 30 угааллаа одоо эцэст нь намаараа тоглож хэрэгээ цайруулах наймаалчих юм бодож байгаа нь энэ шүүдээ...
  • Sanaa 2021-03-12 11:32:42
    Neg zorigtoi shiidver gargah bolson baina daa. Ereever huraava yum baisnaas tatan buulgaad shineer baiguulsan ni deer dee.
  • иргэн 2021-03-12 08:22:24
    энэ олон намуудыг бүгдийг татан буулгах хэрэгтэй
  • Иргэн 2021-03-12 06:01:55
    Хамгийн муу сул дарга сонгосныг шүүх бүртгэнэ дээ.
  • Иргэн  2021-03-12 05:58:05
    Баттулга ын самраа. Монгол улс ын түүхэн дэх хамгийн хөгийн, мафижсан, өсөрхсөн намаа хуваасан булай амьтан боллоо. Ерөнхийлөгч ийн сонгуулд оросын гар хөл орж ...
  • zochin 2021-03-12 04:05:38
    Тувааны дарга, Эрдэнээгийн дарга гэж нэрлэх юм дагуу даа.
  • Зочин 2021-03-12 03:46:44
    Ийм нам бдаг юм уу татан буулгах хэрэгтэй дээ ер нь Монголд олон нам хэрэггуй нэгдэх нь нэгдэж татан буулгахыг нь буулгах хэрэгтэй
  •  2021-03-12 03:26:18
    2-ууланг нь цааш харуулаад шинэ өрсөлдөөн үүсгэ.
  • Бат 2021-03-12 02:05:33
    Одоо АН-ыг татан буулгаж ахин зохион байгуулах л гарц үлдлээ
  • Зочин 2021-03-12 01:19:30
    2 намын аль нь бүртгэлтэй юм бэ?Тус тусдаа намуудаа бүртгүүлмээр юм .Тув.АН, Эр.АН гээд 2 намаа бүртгүүлчихээч дээ.
  • Бат 2021-03-12 01:17:32
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
  • !!!!!!!!!!! 2021-03-12 01:03:25
    Erdenebold l AN ii Darga bolno doo !
  • зочин 2021-03-12 00:58:09
    Нүдний булайнуудаа