Б.Содномдаржаа нарыг хэзээ суллах вэ

Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагаас хойш 23 жил, хэргийг илрүүлсэн хэмээн гурван иргэнийг шүүхээр яллаад таван жил өнгөрч байна. Гэвч хэрэг илрүүлэхэд ахиц гарсангүй. Харин ч ардчиллын удирдагчийг алсан хэрэг дээр нэмээд хүний эрхийг зөрчиж эрүү шүүлт хэрэглэдэг,  зохимол хэрэгт гүтгэж ялладаг харгис  бүдүүлэг орон болчихоод  байна. Нэг ёсондоо  1937 онд энгийн иргэдээ тамлаж, тарчилгаж, амь насыг нь   хөнөөж байсан аймшигт хэлмэгдүүлэлт рүү ухарсан гэхээр нөхцөл байдал үүсч, шийдэж чадалгүй явсаар  энэ хүрэв.

Өнгөрсөн зун ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг  шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол  тэднийг суллах уу гэсэн асуулт гарч байсан. Гэсэн  ч  хэргийг шалгаж тогтоож байж шийднэ гэсэн. Өнөө хүртэл ямар ч шийдэл гарсангүй.

Саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг нийгэмд  бага боловч итгэл төрүүлж, түүнийг дагаад хүлээлт үүсгэлээ. Тэр нь юу вэ гэвэл, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд  С.Зоригийн аллагын   гүйцэтгэгч гэх үндэслэлээр яллагдсан  Т.Чимгээтэй Хорих ангид очиж  уулзсан. Энэ үеэрээ  түүнд эрүү шүүлт явуулж, хар тамхи тарьж байгаад бичлэг хийж нөхөрт нь явуулсан гүйцэтгэх ажиллагааны бусармаг бичлэгийн талаар дурдсан. Мөн “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг аль болох удаашруулах “схем”  ч олдсон” гээд   ийм зүйлийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт цааш явж болохгүй хэмээсэн. Ерөнхий сайд хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөх боломжгүй. Гэхдээ шинээр баримтууд ил болсон учраас хэргийг дахин шалгахаар болж байна.  Баримтыг нотолж тогтоох хүртэл бас л хугацаа орох бололтой. Хэр удахыг таашгүй.

Энэ бүхний эцэст Т.Чимгээ суллагдвал Б.Содномдаржаа   суллагдана. Б.Содномдаржаа суллагдвал Т.Чимгээ ч хамт суллагдана. Учир нь тэднийг Ц.Амгаланбаатар гэдэг ганц хүний хэлснээр  хэрэг үүсгэж ялласан байдаг. Түүнээс өөр   нотлох баримт гэх зүйл байхгүй.  Харин   Т.Чимгээ  Хорих ангид очиж өөртэй нь уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар болон сэтгүүлчдэд  “Би таван жилийг тарчлан зовж, тамлуулж, хар дарсан зүүд шиг өнгөрүүлж байна” гэсэн.  Олон нийтийн тухайд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан  ил болгосон гүйцэтгэх ажиллагааны  бичлэгээр  шоронд өрнөсөн  эрүү шүүлтийг төсөөлдөг. Мөн Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, Т.Чимгээгийн ар гэрээс   хэвлэлд өгсөн ярилцлага, хэвлэлийн хуралд хэлсэн үгэнд тодорхой зүйлүүдийг дурдсан байдаг. Гэтэл түүнээс ч харгис, аймшигтай  цуврал ангиуд хөшигний ард үлджээ. Түүнийг ямартай ч  Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өөрийн нүдээр үзсэн. Тийм зүйлийг үзэж харчихаад хараагүй, сонсоогүй мэт цаашаа явж болохгүй байна гэдгээ  тэр хэлсэн. Тэгвэл өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нийгмээрээ үзэж нүд хальтарсан  тэрхүү бичлэгийн зарим хэсгийг Т.Чимгээгийн зөвшөөрснөөр нийтэд  дэлгэн харуулав. Тэр нь Т:Чимгээд мансууруулж ухаан алдуулаад гарын хэвийг авч буй гэх дүрс бичлэг. Ямартай ч  Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг гэдгийг  нийгэм даяараа  дээр доргүй хүлээн зөвшөөрлөө. С.Зоригийн аллагын хэрэгт анхаарал хандуулж ирсэн Олон улсын парламентын холбоо ч гэсэн  энэ хэргийг илрүүлсэн гэдэгт  анхнаас нь эргэлзсэн байр сууриас хандаж, хүний эрх, эрх чөлөөнд халдсан, зөрчсөн үйлдэл гарсан юм биш биз хэмээн сануулж, сэрэмжлүүлж  ирсэн байдаг. Тэр нь ч баталгаажсаар байна.

 Одоо цаашид яах вэ.  Үүссэн нөхцөл байдал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг  харахад   С.Зоригийн аллагатай холбоотой, иргэдээ эрүүдэн шүүж зохимол хэрэг тулгаж хүлээлгэсэн  хэргийг дахин шалгаснаар тэднийг суллах  нь хууль эрх зүйн  хувьд ямар ч боломжгүй байгааг  зарим  хуульч  хэлж буй.  Тухайлбал, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин саяхан телевизээр  " ...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүү шүүлтэнд өртөж хохирсон нь үнэн. Тэдний эрхийг хамгаалъя гэвэл одоо нэг алхам хийх ёстой. Тэр нь иргэний үндсэн эрхийг үндсэн хуулийн шүүхээр шүүдэг болгох. Одоо бол гурван  шатны шүүхээр шийдсэн асуудлыг та нар яах юм  гээд байгаа.  Тэгэхээр цаана нь Цэцээр асуудлыг хэлэлцдэг болгоод шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой. 2014 онд ХЗЯ-наас захиалаад Цэцийн тухай болон Цэцэд маргаан шийдвэрлэх хуулийг судлаачид боловсруулсан.  ҮХЦ, Eрөнхийлөгчөөс санал авахад дэмжээгүй. Гeрманы цэцийн шийдвэрлэдэг асуудлын 94 хувь  нь иргэний үндсэн эрхийн маргаан, үлдсэн  зургаан хувь  нь эрх мэдэл болон хууль хоорондын зөрчил байдаг. Гэтэл манай Цэц үндсэн ажлынхаа 90 хувийг хийхгүй гэж татгалзаж байна. Тэдэнд Eрөнхийлөгчийг огцруулах, эсвэл УИХ-ын даргатай тохирох ашиг сонирхол чухал болохоос биш, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийн асуудал сонин биш  байхгүй юу. Аргаа бараад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Цэц иргэний үндсэн эрхийн маргааныг шийдэх тухай заалт оруулсан ч зөвшилцлийн явцад хамгийн түрүүнд хассан. Эрх баригчид эрүүдэн шүүлтийг хуулиар өөгшүүлчихээд одоо хүний эрх ярьж шоудах хэрэггүй. Эхлээд холбогдох хуулиа яаралтай өөрчил..."  хэмээн байр сууриа илэрхийлсэн. Эх сурвалж: Ам нээвэл нэвтрүүлэг

Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг дахин шалгагдах болсон нь нэг талаар алхам  юм. Харин тэднийг хэзээ суллах вэ гэдэг хүлээлтэд нэгэнт зохиомол хэрэг байсан нь нэгэнт ил болсон учраас шууд суллах уу. Эсвэл хууль эрхзүйн  орчинд хийх өөрчлөлт  хариу өгөх үү. Тэр нь хэзээ вэ гэдэгт  энэ хэргийн талаар хамгийн их ярьж ирсэн ХЗДХ-ийн сайд асан, одоо Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  нар  л  тодорхой хариулт хэлэх биз ээ.  Б.Содномдаржаа нар хэзээ гэртээ харих вэ...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-03-12 07:01:07
    Ганц үүнээс өөр нотлох баримт байхгүй л гэх юм. Эрдэнэбат прокурор юу гэж хэлж байлаа. Бусад нотлох баримтууд байгаа алга болох вий гэж байсан. Ийм амархан гэжү...
  • ХУУЛЬЧ  2021-03-12 03:47:52
    ШҮҮХ ТЭДНИЙ ГЭМ БУРУУГ ТОГТООЖ БАЙЖ СУЛЛАНА Л ДАА ,,,,ТИЙМ БОЛОХООР ШИНЭЭР ИЛЭРСЭН ХӨЦӨЛ БАЙДЛААР СУЛЛАГДАНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ,,,,
  • Ам зураг 2021-03-12 03:33:47
    Ам зураг нь төстэй харагдаад бгаа даа.мэдэхгүйээ.ажилгаа хууль зөрчсөн нь үнэн. Хэрэгтэн биш гэдгийг нотлох. Зөв шийдэх хэрэгтэй
  • Zochin 2021-03-12 01:21:54
    Shiidej chadahgvi um bol ene 2 hvneer uynd oroldood naidlaga turvvleed tavlaad bdhiin.neg bayr yoslol.songyyli bolohoor l ingej balairdagaa boli. Esvel byshyy s...
  • Бат 2021-03-12 01:14:50
    Зориг алагдах үеэр ажлаар хот орж ирсэний маргааш уг хэргийн дагуу сэргийлэх дуудаж шинжилгээ авсан тэр үед би энэ хэрэг нэг иймэрхүү дуусах байх гэж айсан