
2021.3.12, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.3.12, Баасан гараг
- Наран ургах шингэх: 07.11-18.52
- Үс засуулбал: Сүлд тэнэж одно
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.