Үе солих хагалгааг 300 гаруй иргэнд хууль бусаар хийсэн нь тогтоогджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийв. Тэд 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу сонгогдсон бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хя­налт, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм био бэлдмэлийн хяналт гэсэн гурван чиглэлээр явуулсан аж.
 
Эл шалгалтаар хэд хэдэн томоохон зөрчил илэрчээ. Тухайлбал эх, хүүхдэд зориулан тусламж үзүүлж буй ЭХЭМҮТ- ийн Хүүхдийн эмнэлэгт хүүхдүүд бус насанд хүрсэн иргэд үйлчлүүлж байсан нь тогтоогджээ. Харин ГССҮТ нь Монгол Улсад шинээр нэвтрүүлж буй эмчилгээний арга технологи болох элэг, ясны чөмөг, үр шилжүүлэн суулгах, өвдөг, түнхний үе солих, дурангийн мэс засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс ажилбарын, түлэнхийн, хөлдөлтийн болон лазер эмчилгээний стандарт, удирдамжуудыг боловсруулаагүй, улмаар бүртгүүлж баталгаажуулаагүй нь илэрсэн байна.
 
Тухайлбал, тус эмнэлэгт ажилладаг зарим эмч нар албан тушаалаа ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар ямар ч зөвшөөрөлгүйгээр 3500-4500 ам.доллараар үе суулгах хагалгааг хийж байжээ. Энэ нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл аж. Тэр ч битгий хэл өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны гуравдугаар cap хүртэлх хугацаанд 357 хүнд түнхний болон өвдөгний үе солих хагалгаа хийсэн нь шалгалтаар илэрчээ.
 
Түүнчлэн ГССҮТ болон ХӨСҮТ-ийн бүтэц баталсан Эрүүл мэндийн сайдын тушаал байсаар атал өнөөг хэр нь эрдэм шинжилгээ судалгааны алба, гадаад харилцаа,  хамтын ажиллагааны алба, стратеги төлөвлөлт, эдийн засгийн алба, хяналт шинжилгээ дотоод аудитын албаны удирдлагуудыг томилоогүй, хариуцсан хүн байхгүй нь салбарын сайдынхаа тушаалыг зөрчсөн үйлдэл болохоос гадна шалгалтаар Улсын I, III төв эмнэлэг компьютер томографийн аппаратгүй бол Улсын II, III эмнэлэгт MRI- гүйгээс өөрийн байрандаа түрээсийн байгууллагаар гүйцэтгүүлдэг байжээ.
Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь нэг удаагийн хэрэглээний багаж, мате­риалын нөөцийг бүрдүүлэн, тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байх атал дахин ашиглаж байгаа зөрчил тус тус илэрсэн байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TENEEG GEHEES 2014-10-13 21:55:50
    YAGAAD DARGAAR NI TAVISAN HUMUUSIIG UHTELEE ESERGUUTSEED BAISNIIG ODOO CH OILGOHGUI L BNA UU TA NAR DEEREE SHUDTEI UHERNUUD
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-11 05:49:27
    Үе шилжүүлэн суулгах мэс засал гадааадын улс орнуудад хямддаа л гэхэд 10 гаруй мянган доллар байдаг. Гэтэл бидний цаг мөнгийг хэмнэн үйлчилж байгаа эмч нарт БАЯРЛАЛАА гэж хэлэхийг хүсч байна. Харин тэр стандарт, шаардлага юм хумыг нь хурдхан аваад ажлаа үргэлжлүүлээрэй. Амжилт хүсье. Гэмтлийн эмнэлгийхээн
    203.194.114.59
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-10-12 09:36:30
      Hagalgaag hiih Zuvshuurul durem jurmiig ni hurdan shiidej uguud tsaashid urgeljluulen sain hiilgeh talaas ni yam bolon turuus demjeerei , tur mungutei bolokhiig huleevel dahin olon jiliig aldana sh dee , humuus uvchnuusuu salj l bval .... mun handiv guij gadagshaa uvalgui endee hiilgen mongoldoo orlogo ni uldej bgaa tul ene hagalgaand iluu ahits garaasai ... chadaltai emch nar olon turuusui l gej bodoj bna
      202.179.20.166
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-11 04:50:44
    Их бага хагалгаа, ховор эм тариа ,эмнэлгийн хэрэгсэлүүд хувийн юм шиг болж ашиг олох болсон нь нууц биш, дарга цэргүүд хуйвалдаад л байх болсийм бишүү.Тиймээс ам ажил дэндүү хол зөрөөтэй байгаа.
    112.72.13.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin  2014-10-10 22:32:30
    Ocn tocnnoon hyniig holtei bolgoson shyy dee manai hadam hyrtel tednii acnaar holtei bolood gyij yawna yahw ter emcn nariig byryytgaad yahaw harin erhiig ni neelttei bolgowol olon hynd byuan boloh bish yy ..
    205.206.129.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюундарь Дархан 2014-10-10 08:47:34
    Үе шилжүүлэн солих хагалгааг 1 эмнэлэгт , солонгос эмч нар хийж байг нь тэгш болсон. сайн явж харагдах юмаа. хэрэг зэрэг баталгаатайтай вэ, хэдэн жил явах бол.....
    103.29.144.18
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2014-10-10 04:51:45
    за улсын эмнэлгүүд ингэдэг юм байна тэр том том хувийн эмнэлгүүд чинь жинхэнэ бүртгэлгүй эм тариаг 1 удаагийн лиценз гэдэг ЭМ-ын сайдын лобин доор оруулж ирээд хэрэглэж байна сайд энэ үйлдлээ хэзээ зогсоох юм бол өнчин болоод яаралтай шаардагатай эмийг энэ лицензээр олгодог гэсэн журамтай гэтэл энэ лицензээр юу оруулж ирдэгииг та бүхэн анхаарана уу зүгээр энгийн эмнүүд байна лээ шүү МХ-ын хан шалгаарай.
    202.179.20.134
    Мэдэгдсэн Хариулах