Л.Энхсайхан: Японы засгийн газар 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Бид вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж байна.  Сүүлийн 24 цагт төвийн 6 дүүргийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ЕБС болон Их, дээд сургууль, спорт зааланд нийт 14 цэгийг нэмэлтээр байгуулж бэлэн байдлыг хангаснаар гуравдугаар сарын 10-ны өдөр дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилчид ажиллаж 17819 хүнийг дахлаажуулалтад хамруулсан. Өссөн дүнгээр нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдлаа. 

-Ямар ч өвчин эмнэл зүйн жамаараа яваад өвчин эдгэрэх, архагших, нас барах гэсэн үр дүнтэйгээр дуусдаг. Коронавируст халдварын хувьд хөнгөн туссан байна гэдэг нь өнөөдөр халдвар авлаа гэхэд 4-5 хоногийн дараа нууц үеийн хугацаа дуусч шинж тэмдэг илэрнэ. Мөн шинж тэмдэг  илрэхгүйгээр явж байгаа тохиолдол байна.  Нууц үеийн хугацаа дуусна гэдэг нь та бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр байна гэсэн үг.  Судалгаанаас харахад халдвартай хүн бусдад халдвар тараах хугацаа дунджаар 10 хоног байна. Ийм учраас хөнгөн туссан хүмүүсийг дунджаар 14 хоног ажиглан эмчилж гаргаж байгаа. Учир нь эмнэлзүйн жамыг бүрэн явуулаад тухайн хүнийг халдваргүй болсоны дараа эмнэлгээс гаргаж байгаа. Ингээд гэртээ 7 хоног тусгаарлагдсаны дараа ПГУ-ын шинжилгээг хийхэд эерэг гарч болно. Энэ нь тухайн хүн өвчтэй байгааг илрэрхийлэхгүй.  ПГУ шинжилгээ нь цусанд байгаа вирусийн хэлтэрхийг, үржих боломжгүй эдгэрсний дараа цусаар эргэлдэж байгаа хэлтэрхийг хүртэл мэдрэх чадвартай маш мэдрэг өндөр чадвартай, эдгэрсний дараа 14-21 хоногийн хугацаанд ч гэсэн цусанд халдварах чадваргүй хэлтэрхий байдаг үүнийг барьж авах боломжтой байдаг. Тийм болохоор бид эмнэлгээс эдгэрээд гарсан хүнийг шинжилгээ хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд үүнийг ойлгож эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс ПГУ шинжилгээ шаардахгүй байхыг хүсье. 

-Өвчлөөд эргэрсэн хүмүүсийн цусанд тухайн өвчний эсрэг биет үүссэн байдаг.  Олон улсын жишгээр эдгэрснээсээ хойш 6 сарын дараа вакцинд хамрагдаж болно гэж үзэж байгаа. 
 

Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон. Энэ талаарх ноот бичигт өчигдөр /2021.03.10/ талууд гарын үсэг зурсан юм.  Мөн  вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэхээр болсон.

-Вакцины эхний тун хийлгэсэн гээд халдвараас бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш. Тийм учраас эхний тун тариулсан хүмүүс бичгээ үзүүлээд орон нутаг руу зорчиж болно гэсэн журам гараагүй.


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-11 23:00:50
    .Вакциныг чухам хэзээ нийлүүлж эхлэх юм . энэ талаар тодорхой мэдээлэл өгөөчээ , Тун удахгүй 230 манган хүн тун вакциныг хийгээд дуусчихна шүү
  • үнэн 2021-03-11 14:00:03
    Гадаадын хаялага цөөхөн хэдэн вакцин нь дуусчих гээд галбаар хүмүүсийн дургүйг хүргэхгүйн тулд аажмаар хийсэн болоод ггбалрах гэж байсан МАН-ханыг ашгүй Япон ул...
  • зочин 2021-03-11 13:33:30
    Хагарах шахтлаа баяжсан монголын 30 гэр бүл борчууддаа вакцин хандивлах энэ тэр ухаанд нь орохгүйдэгээ.
  • Бат 2021-03-11 07:30:18
    Япончуудын хандиваар вакцина тариулах нь баярллаа япончуудаа