Зарим аймгууд тухайн орон нутаг руу орох хөдөлгөөнийг хаалаа

Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусийн голомт болж сүүлийн хоногуудад халдварын тоо буурахгүй байгаатай холбогдуулан зарим аймгууд тухайн орон нутаг руу орох хөдөлгөөнийг хаалаа. 

-Дархан-Уул аймаг 

Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс тандалтын шинжилгээг өдөр тутам авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өчигдөр/2021.03.10/ нэг иргэний шинжилгээний хариу сэжигтэй гарсан тул одоогоор тодруулах шинжилгээг Улаанбаатар хотноо ХӨСҮТөвд хийж байна. Улаанбаатарын чиглэлд зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 11-ний өдрөөс хязгаарлахтай холбоотой түр журам боловсруулж байна. Түр журмын дагуу тухайн өдрөөс нийслэлээс ирэх, очих хөдөлгөөнийг зохицуулах юм

-Хэнтий аймаг

Аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай А/132 дугаар захирамж гарлаа. Үүнд,
1. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/ -аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тодорхой хугацаагаар хязгаарлалаа. Хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтэрч буй жолооч, иргэд PCR шинжилгээний хүчинтэй бичигтэйгээ нэвтэрнэ гэсэн үг.
2. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан, тэмцээ зохион байгуулахыг хориглолоо.
3. Орох хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Чингис хотын хаалганд шалган нэвтрэх хяналтын цэг ажиллуулахыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгалаа.



-Сэлэнгэ аймаг 

Улаанбаатар хотод коронавирусын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгуудруу өвчлөл тархах магадлалтай өндөр байгаа тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр  3 дугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас эхлэн 3 хоногийн турш Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн сум хооронд болон өвчлөл бүртгэгдээгүй аймгуудаас ирж байгаа иргэдийг хүлээн авна.
Гарах хөдөлгөөн нээлттэй байна.


-Баянхонгор аймаг

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буян ном, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн ПГУ шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүсэж тус аймагт ирнэ.
Өвс, хүнс, шатахууны тээвэр аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр тээвэр хийх бөгөөд голомтот бүс нутагт орсон эсхүл дайран өнгөрсөн тохиолдолд ПГУ шинжилгээний хариутай Баянхонгор аймагт нэвтэрнэ.
Улаанбаатар хотоос ирэх иргэд эрүүл мэнд, буян ном, хойшлуулшгүй ажлаар ирэхдээ аймгийн Онцгой комиссын bhrshtab@gmail.com цахим хаягаар хүсэлтээ хүргүүлэх бөгөөд хариу мэдэгдсэний дараа ПГУ шинжилгээгээ өгч тус аймгийн чиглэлд гарахыг нийт иргэд олон нийтэд анхааруулж байна.



-Сүхбаатар аймаг

Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг аймгийн шуурхай штабт үүрэг болгов.
Доор зааснаас бусад хөдөлгөөнийг хязгаарлана.
- Эрүүл мэндийн шалтгаан /13 А маягт/
- Албан томилолт /зайлшгүй шаардлагатай тохиолдлыг харьяа байгууллагын томилолт, албаны үнэмлэхийг үндэслэн/
- Буяны ажил, хүндэтгэн үзэх бусад зайлшгүй шалтгаан
- Тээвэрлэлт /Уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, ажилчдын ээлж солих, өвс тэжээл, шатахуун, хүнс тээвэр, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл/
Голомттой газраас ирэх иргэн нь аймгийн шуурхай штабт хүсэлтээ гаргана. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, ПГУ шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана.
Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичигдэнэ. /Зөвшөөрөлгүй иргэдийг Улаанбаатар, Налайх, Багануур, Хэнтий аймгийн постуудаар нэвтрүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулах/
3. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт хяналт хийх ажлын хэсгийг шуурхай штабаас томилон ажиллуулж УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж дүнг шуурхай штабаар хэлэлцэж зохих шийдвэр гаргаж ажиллах
4. Олон нийтийг хамарсан цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох
 

С.Цог
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.