Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна
Налгар намрын өдрүүд үргэлжлэн найр хурим ар араасаа хөвөрч байгаа энэ үед хуримын ордон захиалганд дарагддаг уламжлалтай.  Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр.  Хүчин төгсөхийн барилдлагатай энэхүү өдөр буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд өлзийтэй сайн хэмээн Монголчууд  бид бэлгэшээдэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордон гал голомтоо бадраах хосуудын хөлд дарагддаг.

Жил жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 100 орчим хос гэрлэлтээ батлуулдаг байна. Энэ жилийн хувьд ч мөн тооны хос хувь заяагаа холбож, гал голомтоо бадраан хуримлахаар захиалгаа өгчээ. Тиймээс Гэрлэх ёслолын ордон энэ өдөр уртасгасан цагаар ажиллаж хосуудын гэрлэлтийн ёслолыг үйлдэх юм байна.

Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд маань 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд 750-850 мянган төгрөг төлдөг байна.Ингээд билэгт сайн энэ өдөр гал голомтоо бадрааж буй хосууддаа аз жаргал хүсье.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.