“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлага холбогдох албаны хүмүүс хийсэн.
Дээрх төлөвлөгөөний хүрээнд хоёр их наядыг нь арилжааны банкуудаар дамжуулан зээл хэлбэрээр олгоно. Зээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс олгож эхлэх бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдэд дараах шаардлагыг тавина.
Иргэдийн хувьд бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч гэдгээ баталснаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно. Иргэд НӨАТ төлөгч байна гэсэн шаадлага байхгүй.
Аж ахуйн нэгжийн хувьд НӨАТ төлөгч байх ёстой бөгөөд 500 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно.
Хэрэв авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд тухайн зээл арилжааны банкны зээлийн хүү рүү автоматаар шилжиж, зээлийн батлан даалтын үйл ажиллагаа зогсох, өмнө нь төлөгдсөн хөнгөлөлттэй гурван хувийн хүүгийн зөрүүг мөн тооцож авах юм.
С.Тайшир
Оллоо.мн