ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг ''айлчлал'' хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү

ҮАБЗ-ИЙН ГУРВАН АЖИЛТАН  ШИНИЙН 1-НД ХИЛ НЭВТРЭВ

ҮАБЗ-ийн гурван ажилтнууд цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарчээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар хил нэвтэрсэн байна. Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар 2018 оноос, Б.Галданжамц нь 2020 оноос ҮАБЗ-д ажиллаж буй ажээ.

Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын  бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ОХУ-Д ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАВ?

Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудттай уулзалт хийжээ. Бас ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”,  Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн хүмүүстэй уулзжээ. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа буцаад Монгол Улсынхаа хилээр орж иржээ.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ХИЛЭЭР ГАРЧ ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ?

ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-нд буюу шинийн 1-нд Ингэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ.

Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтнуудын хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ийн зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус транзит тээврийн 0600СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байжээ. Мөн хилээр орж ирэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг харуулсан. Гэтэл тэд өмнөх өдөр нь ОХУ руу хил нэвтэрсэн. Тэгэхээр юу болох нь тодорхой юм.

ҮАБЗ-ИЙН ШИНЖЭЭЧ Ж.БЯМБАЦОГТ ОХУ-Д ҮЛДЖЭЭ

Харин Ж.Бямбацогт нь Москва хот руу явсан байна. Тэрээр өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй байгаа юм. Түүний тухайд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар PR, цахим сүлжээнд ажиллах талаар ОХУ-ын нэр бүхий байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах ажлыг хариуцаж, тэр ажлаа амжуулахаар үлдсэн гэх мэдээлэл байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ?

Маш ноцтой нэг мэдээлэл байна. Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинд 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн гэх мэдээлэл их хүчтэй яригдаад эхэллээ.

Хэрвээ оруулсан бол энэ их хэмжээний мөнгө хил дээр үүрэг гүйтэтгэж буй хууль хяналтынхны хаагуур ороод ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй аж. Учир нь тэд автомашиныхаа хаал­гануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байжээ.

Энэ мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таарч байна.

“АЧАА”-ТАЙ ХИЙГЭЭД ХУУРАМЧ ДУГААРТАЙ “АВТОМАШИН”-УУДЫН СЭЖИГТЭЙ УУЛЗАЛТ

Энэ мэдээллийг авсан хууль, хяналтын байгууллагынхан тэр мөнгөний хойноос “сураг” тавиад эхэлсэн бололтой.

Юутай ч хилээс наашилж, Сэлэнгэ, Төв аймгийн  сумдын пост дээр шалгуулах үед 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашины ард гурван ширхэг хайрцагтай эд зүйл байсан гэдгийг албаныхан нотолж буй ажээ.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар зорчиж явсан ҮАБЗ-ийн ажилтнууд тусгаарлагдах хүртлээ Жижиг гэлтгүй сэжигтэй үйлдлүүдийг гаргасан байна.

Тухайлбал, Монгол Улс руу нэвтэрсэн 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18:30 цагийн үед Дархан-уул аймгийн Хонгор сумын Цайдамын постод камергүй учир бичгээр бүртгэл хийлгэхдээ “Жүр Үр” ХХК-д ажилладаг Г.Бат-Оршихын нэрийг бүртгүүлсэн.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинтай нөхдүүд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын орчимд 0390УНҮ улсын дугаартай Landcruiser-200 автомашинтай хүмүүстэй уулзсан байгаа юм. Гэтэл уг 0390УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 автомашинд 2020 онд олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН АВТОМАШИНЫГ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС АВЧ ЯВЖЭЭ

2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байна. Хашаанд нь унаж авсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг Зоонозын төвийн ариутгалын багийнхан ирж ариутгасан байна. Түүний дараа  Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар ингээд 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тэнд тусгаарлагдсан.

Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11:30 цагийн үед “Жаргалант” сувиллын автозогсоолд 0125 УНҮ улсын дугаартай Hyundai Azera маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартай байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашиныг аваад явжээ.

Тэндээс хөдлөөд явсаар цаг шахмын дараа ГХЯ-ны автобааз руу орсон байгаа юм.

Энэ бол факт. Сэтгүүлчдэд олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл.

Тиймээс, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх танаас танай ажилтнуудын ОХУ дахь “айлчлал”, авчирсан “бараа”-ны талаарх тайл­бар шаардагдаж байна.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-17 03:22:49
    Шинэ жилээр Хүрэлбаатар сайдын Баруун хилээр оруулсан зүйл чинь бас мөнгө байсан гэж яриад алга болсон энэ юу болоод байна улс орны аюулгүй байдал гэж байна уу
  • Zochin 2021-03-09 12:19:41
    Энэ нохор но бна даа бараг л хулээхээр ярилцлага оглоо шуу дээ шалгах хэрэгтэй шуу
  • гэрэл 2021-03-09 09:03:21
    20 сая доллар гэвэл хамгийн багадаа нилээд том 10 -20 хайрцаг болох байх овор хэмжээгээр нь бодоход,Тэгэхээр хий хоосон хардлага л юм байна даа.
  • зочин 2021-03-09 08:44:14
    Сайтар нягталж шалгах ноцтой л мэдээлэл байна.
  • Зочин 2021-03-09 07:35:02
    ҮАБЗ ийн ажилтнууд хөрш ОХУ д тусгай чиг үүрэг гүйцэтгэсэн гээд л нб дарга нь мэдээлэл хийгээд л болоод байнаа,ЗГ,Гадаад яам,Тагнуул мэдсэн үү
  • Хуурамч мэдээ 2021-03-09 04:01:00
    20 сая гд тоолчихсон юм бна. Бичсэн хүн байгүй. Уран сайхны нэгдэл бичиж.Бас PR хийнэ гд ярихыг Сонсож.
  • zochin 2021-03-09 03:58:32
    Gazar deer n shalgaagvi bj odoo tegeed yahyy.yamar nagan sejig avaad murduud bsaiin vishvv.tysgaarlaltand oronguut n mashiniig n shalgaj boloh bsiin bishvv.bain...
  • Жүжиг 2021-03-09 03:03:51
    Ачааг нь үзээгүй мөртлөө 20 сая байсан гэж яаж мэдээд байнаа. Тагнуултай кино зохиочхын байна л даа
  • иргэн 2021-03-09 02:42:31
    Ерөнийлөгчийн сонгуулийн санхүүжилт орж ирж байгаа юм уу
  •  2021-03-09 02:21:25
    ингэж болохгүй ээ шууд газар дээр нь буудах хэрэгтэй.
  • зочин 2021-03-09 01:48:34
    сайн шалгах хэрэгтэй ийм тодорхой баримтыг ил болгосон сэтгүүлчид баярлах хэрэгтэй баярллаа Монгол сэтгэл
  • !!! 2021-03-09 01:16:42
    Энэ А.Гансүх ямар ч муу үйлдэл хийхээс буцахгүй этгээд шүү!!! Сайн шалгаж тогтоогоод хатуу шийтгэх ёстой!!!!