Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарыг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцсан байна.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэв. Мөн Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн байна. Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан. Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pop 2021-03-09 06:10:09
    Umnuu suulgaad kino uzej bgaa um shig, shiidej chadahguu zugeer ashiglaad haylaa daa
  •  2021-03-09 02:23:59
    нямбаатар бол зайлбал таарах хүн гэдгээ харуулчихлаа. бүүр дэлхийгээс зайлбал таарна
  • Mongol er 2021-03-08 23:12:01
    Hunii zovlongoor togloj handagguii yum baihdaa. Uul shugamandaa ali hediinee hucheer yal huleelegsen ni notlogdson shuudee. Unen yalnaa.
  • Зочин 2021-03-08 12:45:59
    Хүмүүс ээ, Чимгээгийн уйлж байгаагийн нь нэг хараарай. Уйл нь гэдэг сэтгэл асар их хөдлөсөний илрэл. Гэтэл тийм их сэтгэл хөдлөсөн хүн ойр орчиндоо юу болж байг...
  • Зочин 2021-03-08 09:25:30
    Нямбаатар . Оюунэрдэнэ ах. Дуу хоер зэрэгцэж суучихаад жужиг тавихаа боль. Нана Чинь овчин тарахаад Хун нас барвал ард тумэн хунд байна.
  • зочин 2021-03-08 09:04:25
    Энэ хэргийг Монголын улс төрчид үйлдсэн. Монголын улс төрчид бие биендээ барьцаалагдсан учир жинхэнэ захиалагч болон гүйцэтгэгчийн нэрийг нь нийтэд зарлахгүй, з...
  • zochin 2021-03-08 07:45:38
    Tanai namiin J.Erdenbat yl zavshaad garaad irsen, odoo ih hurald suuh gej bna.Uuniig yu geh ve. ene bol yl zavshilt.NAH-iinhan bugd JDU-chid, Tenderchid, Kontse...