ЭМЯ: Нийт 108 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сэлэнгэ, Дорноговь, ЧД, СБД, СХД, БГД, ХУД, БЗД-ийн салбар лабораториудад  нийт 13269 хүнд шинжилгээ хийснээс 108 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Гурав нь тусгай үүргийн нислэгэр ирсэн иргэдээс илэрсэн. Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс илэрлээ. МУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийт 421 боллоо.   Үлдсэн 105 нь Улаанбаатар хотод нэмэгдсэн. 54 нь УДЭТ-тай холбоотой бүртгэгдсэн тохиолдлууд. Тоглолтонд оролцсон 109 хүнээс урьдчилан шинжилгээ авахад 54 -өөс нь илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Дотоодын нийт халдвар 2811 болсон.

Завхан аймагт 2, Төв аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 49 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 3336 болж, 2588 /77.5%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  732 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 68, хөнгөн 659 хүн байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-д нэн хүнд оноштой байсан 1 хүн нас барсан. Энэ хүн коронавируст халдвар батлагдаад 21 дэх хоног дээрээ эмчилгээнд байж байгаад олон эрхтэний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барсан. 

Ойрын хавьтлын 1905 хүн байна. Сүүлийн өдөр 50 хүн гарч, 265 хүн нэмэгдэж ирсэн. Хоёр дахь хавьтлын 77 хүн гарч, 258 хүн нэмэгдэж ирсэн.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus