''Мартын 8''-нд болох бүх тоглолтыг цуцлах санал гаргалаа

Улсын Драмын Эрдмийн Театрын ажилчин 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс 3-р сарын 4-нөөс эхлүүлээд байсан "Анна Каренина" жүжгийг өнөөдрөөс эхлэн цуцалсан. Уг 54 тохиолдлын хувьд БГД-т 11, БЗД-т 17, СБД-т 6, СХД-т 9, ХУД-т 5, ЧД-т 6 тохиолдол нэмэгджээ. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  "Мартын 8"-нд зохион байгуулагдах  бүх тоглолтыг хойшлуулах саналыг Нийслэлийн онцгой комиссоос УОК-т хүргүүлсэн байна. 

Засгийн газар маргааш өглөө 09.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдэх ажээ.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus