ЭМЯ: Нийт 67 тохиолдол нэмэгдэж, 5 хүний халдварын эх уурхайг судалж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 7-ний өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт  21626 хүнд шинжилгээ хийснээс 67 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 58 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн 2539 хүн байна.

Сүүлийн батлагдсан 62 нь тандалтаар ойрын хавьтлаас илэрсэн байна. Үүнээс 51 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 11 нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Дүүргээр нь хэлбэл СХД-4, ЧД-4, СБД-5, БГД-13, ХУД-17, БЗД-20 тохиолдол тус тус нэмэгдсэн байна.  Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдээгүй. Таван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.  

 Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн  2-р төвд нийт 665 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4,  маш хүнд 3 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus