Ц.Цогтбаатар Их дуулга ангилалын 2 дахь алтан медалиа хүртлээ

"Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг "ТАШКЕНТ-2021" Их дуулга тэмцээнд амжилт дүүрэн оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ази тивийн аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртэж, Монгол улс 2 алт, 2 мөнгөн медальтай нийт 71 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

May be an image of 3 people and people standing

Ц.Цогтбаатар тэмцээний эхний тойрогт хийлж, хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Португалийн Жоао Фернандог 2:56 минутад цэвэр ялжээ. Улмаар удаах тойрогт эзэн орны бөх залуучуудын Азийн цомын тэмцээний хошой аварга Голибжон Сулаймоновыг вазари үнэлгээгээр илүүрхэж яваад 3:13 минутад иппон буулгав. Улмаар хэсгийн аваргын төлөө 2019 оны Екатринбургын гранд сламын хүрэл медальт ОХУ-ын Евгений Прокопчукыг вазари үнэлгээгээр ялсан бол хагас шигшээд мөн л эзэн орны бөх Обидхон Номоновыг нэмэлт цагт торгуулиар ялжээ. Харин аваргын төлөө манай бөх өмнө нь хоёр ялж нэг ялагдсан 2020 оны Парисын гранд сламын мөнгөн медальт Казахстаны Жансай Смагуловтой барилдаж торгуулиар ялж Гранд Слам ангилалд хоёр дахь удаагаа түрүүллээ. Ингэснээр тэрбээр чансаагаа 1000 оноогоор ахиулснаар -73 кг-ын дэлхийн чансаанд 11 дүгээр байр руу дэвших боломжтой болсон байна.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • -73 kg - Tokoy-d yamar ch shansgui dee 2021-03-10 02:26:30
    -73-d hoer Yapon - Ono ba Hashimoto, neg Solongos - An nar bol heniig urdaa garahgui dee. Ono l dahin Olympiin avarga boloh baihaa.
  • Зочин 2021-03-07 04:11:31
    Баяр хүргэе! Биширмээр бөх шүү
  • үнэн 2021-03-07 03:22:22
    Казахын бөх дэгээ ороогоод тааруухан байсан Цогтбаатарыг цэвэр унагасан ч мэх хийх явцдаа хөлөнд хүрсэн гэж үзээд монголыг нь ялсан болгосныг бүгд харсан л даа