Вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс дэмжинэ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзав.

“Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцолж хэллээ. Энэ хүрээнд вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг Засгийн газрын зүгээс үзүүлнэ гэдгийг тодотгосон юм.

Эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд вакцин оруулж ирэхэд хадгалалт, нөөцлөлт хийх бүрэн бололцоотой гэв. “Монос трейд”компани Астразенека вакцин, “Монгол эм импекс концерн”компанийн хувьд ОХУ-ын үйлдвэрлэсэн “Спутник-V”вакциныг оруулж ирэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гагцхүү цар тахлын улмаас шууд нислэг зогссоноос үүдэж вакцин тээвэрлэх зардал нэмэгдсэн нь хүндрэлтэй байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж өгөхийг хүслээ. Иргэдийг аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж, мөн бүх бололцоог ашиглаж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

Вакцин импортлох аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцины татан авалтыг хийх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-03-11 08:57:50
    Baktseniig tor daaj oruulah heregtei?.huviin hevshluud medsen medeegui huuramchiigni avchihval hen hariutsah ve?Ahmad nastnuudiig hezee ve?
  • Бат 2021-03-07 00:24:49
    ОУВ сангаас зээл авчихсан одоо тэгээд төр нэг газраас вакцина авчихаж чадахгүй байна уу өөрснөө баталгаатаар тариулчихна бид хамуугүй байна уу
  • иргэн 2021-03-06 05:58:50
    Хуурамч вакцинууд гараад эхэлсэн, ДЭМ-аас энэ хуурамч вакцинаас сэрэмжлүүлж , одоогийн илрээд бгаа вакцин нь зөвхөн МӨСӨН уулын оргил гэсэн тул сэрэмжлэх хэрэ...